Чөлөөт бүс
Гар утсаа бусдад дамжуулахгүй байж эрсдэлээс сэргийлээрэй
Гар утсанд бидний бүхий л нууцлалтай мэдээлэл хадгалагдаж байдаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, баримт сэлт, тэр ч байтугай и-мэйл хаяг, фэйсбүүк, твиттер, инстраграмын хаяг руугаа автоматаар нэвтрэхээр сануулж орхисон байдаг. Тэгвэл бид банкны интернэт банк, апп руугаа зөвхөн өөрсдөө л мэдэх нууц нэр, паспортоор нэвтрэх тул өөр хэн нэг этгээд мэдэх боломжгүй гэсэн итгэлтэй явдаг.
Харин гар утас тань хэн нэгэн гэмт этгээдийн гарт орсон л бол тэр нэвтрэх нэр, нууц үгийг таны утсан дээрээ нээлттэй байгаа и-мэйл хаяг, эсвэл мессежээр дор нь сэргээгээд авчихдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тиймээс хэн нэгэн утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай. Учир нь та мэдээллээ бусдад алдсанаар санхүүгийн эрсдэлд хүлээх магадлалтай.
Цахим халдлагад өртөхгүйн тулд та юу мэдэх ёстой вэ?
Цахим орчин бидэнд олон давуу тал олгож, өдөр тутмын амьдралыг гайхалтай хялбар болгож байгаа ч зарим талаараа бараан сүүдрээ тусгасаар байна. Үүний нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг юм. Дэвшилтэт технологийн ачаар банк, санхүүгийн үйлчилгээ авахад улам бүр хялбар болж байна. Интернэтэд тулгуурласан төрөл бүрийн аппликэйшн, вэбсайт зэрэг нь банканд олон цагаар дугаарлан зогсдог байсан үеийг халж, хэдхэн секундийн дотор гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч технологийн дэвшлийг даган залилангийн шинжтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авч санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд ч мөн нэмэгдэж байна.
Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:
- Гар утсандаа ямар нэгэн нэвтрэх нууц код үүсгэлгүй, хурууны хээ таниулах болон бусад төрлийн танин баталгаажуулалтын аргыг хэрэглэх
- Гар утсан дээрээ Интернэт банк болон бусад хувийн мэдээлэл агуулдаг бусад аппликэйшн рүү ханддаг нэвтрэх нэр нууц үгээ сануулан хандахад амар байдлаар хадгалах.
- Интернэт банкны болон и-мэйлийн нууц үгийг утасны дугаар, төрсөн өдөр гэх мэт хялбар байдлаар зохиох.
- Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк, инстаграм ашиглан танил, найз нөхөд тань мөнгө зээлүүлэхийг хүсэхэд лавлан баталгаажуулахгүйгээр үйлдэл хийх,
- Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань хэн нэгэн лавлаж асуухад хэлж өгөх,
- Танил найз нөхөд, хэн нэгэн гар утсанд тань ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг асуухад илгээх,
- Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах, хувийн мэдээллээ оруулах,
- Бусдын гуйлтаар банкны карт, данс болон гар утсаа ашиглуулах!
Цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд сошиал орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглан хувийн мэдээллээ хамгаалдаг байхыг та бүхэнд уриалж байна. Фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сувгууд, хувийн и-мэйл хаягийн "Security Login" тохиргоог идэвхжүүлснээр таны хаяг, аккаунт руу өөрийн тань өмнөөс хэн нэгэн нэвтрэх оролдлого хийх үед мэдээлэл очно.
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ
Чөлөөт бүс
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна
Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.
1. Ашера (Ashera)
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.
2. Саванна (Savannah)

Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.
3. Бенгал (Bengal)

Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.
4. Сфинкс (Sphynx)

Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.
5. Перс (Persian)
,aspect=fit&q=75)
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.
Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

-
Үйл явдал2025/05/16
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
-
Үйл явдал2021/05/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Дэлхий нийтээр..2023/07/05
Ажилтандаа Ээлтэй Номин - “ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ”
-
Дэлхий нийтээр..2024/09/30
Галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
