Дэлхий нийтээр..
ХХААХҮЯ: Дараах урамшууллыг олгов
ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн А/191 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас хоёрдугаар сард зах зээлд борлуулагдсан 7,542,57 тонн хүнсний ногоо нийлүүлсэн 137 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 754,257,306.50 төгрөгийн урамшууллыг олгосон.
ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний-ний өдрийн А/194 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас гуравдугаар сард зах зээлд борлуулагдсан 16,889.0 тонн улаанбуудай нийлүүлсэн 55 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 1,351,127,242.56 төгрөгийн урамшууллыг олгосон.
ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.24-ний өдрийн А/196 тоот тушаалын дагуу 2023 оны 3 дугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгосон.
Нийслэлийн хүн амын 2022-2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн зориулалтаар олгосон 48,741,118,048.0, Монгол Улсын хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан гурилын хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд гурилын нөөц бүрдүүлэх зориулалтаар олгосон 28,750,483,918.0 төгрөгийн зээлийн хүүгийн Засгийн газар хариуцан төлөх 2023 оны тавдугаар сарын хүүгийн төлбөрийг төлсөн
Эх сурвалж: ХХААХҮЯ
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2025/05/16
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2025/08/11
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ
-
Дэлхий нийтээр..2020/08/12
Хичээл эхлүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өглөө
-
Үйл явдал2023/11/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
