Үйл явдал
Д.Сайнсайхан: Битүүн тасарлаа гэж цээрлэх зүйлгүй
-Энэ луу жилийн цагаан сарын битүүний өдөр тасарч байгаа нь иргэдийг гайхашруулаад байна. Энэ ямар учиртай вэ?
-Билгийн тооллоор өдөр тасрах, давхцах тохиолдол байдаг. Энэ нь гайхах зүйл биш.
Өдөр давхцах, тасардаг асуудал шар зурхай болон монгол зурхай буюу Төгсбуянтын зурхайд маргаан дагуулдаг. Жишээ нь, Монголын цагаан сар Хятадын цагаан сараас зарим жил зөрдөг шүү дээ. Энэ нь өдөр тасрах, давхцахтай холбоотой.
Үүнийг хэн нэгэн дураараа зөрүүлээд, нэмж хасдаг зүйл биш. Монгол зурхай нь сарны хөдөлгөөний байрлалаар үндэслэж зурагддаг. Билгийн тоолол гэдэг нь сарны тоолол гэсэн үг. Аргын тоолол нь нарны тоолол. Тэгэхээр сар, дэлхий хоёрын хоорондын харьцаа, нар дэлхий хоёрын хоорондын харьцааг аль алийг нь тооцож үздэг нь Төгсбуянтын зурхай юм.
Аргын тооллоор нэг сар 30, 31 хоногтой байдаг бол билгийн тооллоор битүүн гээд 30 хоногоор тасалдаг. Бид билгийн тооллыг 30 хоногтой гэж боддог ч зурхайн нарийн тооцооллоор бол үнэндээ нэг сар 29.53 хоногтой байдаг. Бүр нарийн тооцооллоор 29,53059 гэж гарч ирдэг. Дэлхий тэнхлэгээ эргэх, сар дэлхийг нэг сар тойрох хугацаа нь энэ юм. Жишээ нь шинийн 5, 6 гэж байснаа шинийн 7 байхгүй, шууд шинийн 8 болдог биз. Эсвэл өдөр давхацдаг. Энэ нь сар, дэлхий хоёрын харилцан хамааралтай холбоотой.
Дэлхий бөөрөнхий биш. Өөрөөр хэлбэл тэгш хэлбэртэй биш. Дэлхий, сарны хоорондын тойрог хөдөлгөөн ч тэгш хэмтэй биш. Тойрог хөдөлгөөнөөр нэг өдөр туулах байсан замыг хоёр өдөр туулдаг. Энэ тохиолдолд өдөр давхарддаг. Дэлхий нь сарны тойрог хөдөлгөөнөөр нэг өдөр туулах замыг тал өдөр туулснаар тэр өдөр тасраад алга болдог. Үүнийг тооцоолсноор өдөр тасардаг асуудал гарч ирдэг юм. Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын есөн буюу билгийн тооллын 29-ний өдөр битүүлгийн зан үйлээ хийхэд болно. Үүнд ямар нэгэн цээрлэх зүйл байхгүй. Энэ нь сар, дэлхий хоёрын тойрог хөдөлгөөн, харилцан хамааралтай л холбоотой асуудал.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Үйл явдал2022/02/14
Эзэнт гүрэнд хайрын баяраа тэмдэглээрэй
-
Үйл явдал2020/04/02
ЗГ: Тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ
-
Дэлхий нийтээр..2021/11/03
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
-
Дэлхий нийтээр..2022/07/21
НББХ: Хаврын чуулганы хугацаанд 35 асуудал хэлэлцэж, хоёр хуулийн төслийг эцэслэ...
