Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Цахилгаан скүүтэр, сурронтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж хүргүүлнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

ХЭҮК-оос хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор цахилгаан скүүтэр болон цахилгаан дугуй (суррон)-тай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох, энэ төрлийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг сайжруулах, техникийн үзүүлэлт, ангиллын стандартыг боловсруулж тодорхой болгох, жолоодох насны хязгаар тогтоох эсэх, хариуцлага, даатгалын асуудлыг шийдвэрлэх , автозамын чанар, зориулалт олон улсын стандартад нийцэж буй эсэх, механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх курсийн сургалтын чанар, төгсөгчдийн ур чадвар, мэдлэг, харуицлагыг дээшлүүлэх шаардлага зэрэг асуудлаар эрх бүхий төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай санал солилцох дугуй ширээний уулзалтыг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

ХЭҮК-т холбогдох албанаас ирүүлсэн тоон мэдээллээр, сүүлийн 4 жилийн хугацаанд 5,546 хүн гэмтэж бэртсэнээс 1040 нь 18 наснаас доош насны хүүхэд байна. Үүнэс 650 хүүхэд өөрөө унаж гэмтэж, бэртсэн үзүүлэлттэй байгаа нь жолоодох ур чадвар, замын нөхцөл, чанартай холбоотой гэж үзэхээр байна.

Монгол Улсад 2021 оноос 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 8,637 ширхэг цахилгаан дугуй, суррон импортлосон гэх мэдээлэл байгаа бөгөөд ямар үйлдвэрийн, ямар хүчин чадалтай, техникийн үзүүлэлттэй гэдэг талаар судалгаа, мэдээлэл байхгүй байна.

Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтэр болон сурронтой холбоотой зам тээврийн ослын тоо тогтмол өсөж байгааг харуулж байна.Тухайлбал, 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтсэн бол 2024 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар 281 хүүхэд ямар нэг гэмтэл бэртэл авсан гэх тоон баримтыг ГССҮТ-өөс гаргасан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх, хүүхдийг орон нутгийн замд тээвэрлэхдээ суудлын бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгасан эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд скүүтэрийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг 3 байгууллагад хүүхдийн эрхийг хангах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө. Мөн цахилгаан скүүтэр болон цахилгаан дугуй (суррон)-тай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах эрсдэл нэмэгдэж байгаа учир сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалт хийх санал гаргасан. Цаашид түрээсийн үйлчилгээ эрхлэх байгууллагуудтай хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах, Тээврийн цагдаагийн албанаас хяналтыг сайжруулж, хүүхэд унаж байгаа тохиолдлыг шалгаж, эцэг, эхтэй нь хариуцлага тооцох, түрээсийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйлчилгээний гэрээний нөхцөлийг сайжруулж, хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөний нэгдүгээр эгнээг дугуй, мопед, скүүтэр зорчих боломжоор хангах асуудлыг судлах шаардлагатай гэлээ.

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс жолооны курс төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор автозамын онолын шалгалтыг бүрэн цахимжуулж, шалгалтыг хүлээлгийн танхим дахь дэлгэцээр шууд дамжуулдаг болсон талаар танилцуулж, дэлхийн зарим улс орны жишгээр 18-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулсны үндсэн дээр суррон унах зөвшөөрөл олгох тухай санал гаргасан гэв.

Тээврийн цагдаагийн албанаас “Цахилгаан скүүтер болон сурронтай холбоотой 2022 онд 17, 2023 онд 70, 2024 онд 119 удаагийн осол бүртгэгдсэн. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 4500-5000 хүн өдөр тутамдаа скүүтэр ашиглаж байна. Иргэдийн хувьд техникийн ялгааг таньж мэдэхгүй байна. Сурроныг мэргэжлийг тамирчдад зориулж бүтээсэн. Дээд хурд нь 120 км/цаг. Харин цахилгаан скүүтэр нь 50 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Нидерланд, Ирланд, Грек, Франц, Канад, Индонез, БНХАУ зэрэг улс орнууд замын хөдөлгөөнд оролцуулахыг бүрэн хориглосон.

Тиймээс дээрх төрлийн тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцуулахын тулд бүртгэлийн дугаар, гэрчилгээ олгох, түрээслэгч байгууллагуудад зөвшөөрөл олгох, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлах, цахим бүртгэл нэвтрүүлэх, замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, дадлыг хүүхдүүдэд бага наснаас нь олгох, сургалт, нөлөөллийн ажлыг эрчимтэй өрнүүлэх, явган хүн болон унадаг дугуйн замыг тусгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг санал болгов.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалах бүс зүүлгэх, мотоцикл, цахилгаан скүүтэр, сурроны ард тээвэрлэхгүй байхыг иргэдэд уриалж, мэдээлэл хүргүүлэх зэргээр хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.

Харин Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах 120 сургагч бэлтгэсэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Хүүхэд хамгааллын 108 дугаарт 2024 оны хагас жилд 54 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлаас үүдэж хүүхдийн эрх зөрчигдөж байна гэх 11 дуудлага ирсэн гэв.

Тухайлбал, 2024 онд 56 хүүхэд цахилгаан скүүтэр, сурронтой холбоотой осолд өртөж, гэмтсэн гэх тоог ГССҮТ-өөс өгсөн. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа учир эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын хариуцлагын асуудлыг дээшлүүлэх ёстой гэлээ.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс 2020 онд 48 иргэн тусламж үйлчилгээ авсан бол 2023 онд 273 болж өссөн. Энэ оны байдлаар 178 иргэн тусламж үйлчилгээ авсан. Эмчилгээ авсан иргэдийн 80 орчим хувь нь дээрх төрлийн төхөөрөмжөөс унаж, гэмтсэн бол автомашинтай мөргөлдсөн, явган зорчигч мөргүүлж гэмтсэн тохиолдол цөөнгүй хувийг эзэлж байна.

Насны ангиллын хувьд 10-18 насны хүүхэд 60 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт гэмтлийн 18 хувийг тархи, 26 хувийг тохой, шуу, 18 хувийг өвдөг, шилбэний гэмтэл эзэлж байна. Осолд ихэвчлэн бага насны хүүхэд өртөж байгаа учир энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцах мэдлэг, мэдээллийг иргэд олгох, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэдэг санал гаргалаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015 оны хамтарсан тушаалаар тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг баталсан. Дээрх журмын дагуу хяналт, үнэлгээ хийдэг. Цахилгаан скүүтэр, сурронтой холбоотой осол, гэмтлийг бууруулах чиглэлд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдлэг, ойлголт өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Сургалт, үнэлгээ, судалгааны институци мэдээлсэн.

Харин Жолоочийн мэргэжлийн зөвлөлөөс жолоочоор бэлтгэгдэж байгаа иргэдийн ухамсрыг дээшлүүлэх шаардлага тулгамдаж байгааг онцоллоо. Тухайлбал, жолоочоор бэлтгэгдэхээр ирж буй иргэдийн олонх нь жолооны дүрмийн мэдлэг хангалтгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ойлголтыг ухамсарлаагүй байдаг. Жолооны мэргэшсэн багш нараар Ерөнхий боловсролын сургуулийн сургагчдад замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын талаарх сургалтыг сургалт оруулснаар бага наснаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ухамсарладаг болно гэдэг саналыг хэлсэн.

Цахилгаан дугуй, сурронтой холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсоны дараа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх курсийн сургалтын чанар, төгсөгчдийн ур чадвар, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх шаардлагын талаар талууд харилцан мэдээлэл хуваалцлаа.

Жолооч бэлтгэх хөтөлбөр боловсруулах ажил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хариуцан ажиллаж байгаа ч удаашралтай байгаа, Монгол Улад үйл ажиллагаа явуулж буй 44 жолооны курст тавих хяналт сул байгаад талууд шүүмжлэлтэй хандсан.

Түүнчлэн жолооны үнэмлэх сэргээнэ, шинээр гаргаж өгнө гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан даруйд шалгалт хийхэд 160 удаагийн үйлдлээр бусдыг залилсан гэмт хэрэг болох нь тогтоогдсон, жолооны дүрмийн шалгалт авч буй албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлд урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол авч хэрэгжүүлж байгааг гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Дугуй ширээний уулзалтад оролцогчид нэн тэргүүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг талаарх мэдлэг, ойлголтыг бага наснаас олгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.

Цахилгаан дугуй, суррон, дугуйн замын явган хүний замаас тусгаарлах, энэ төрлийн тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн иргэнд тусгай сургалтад хамрагдсаны үндсэн дээр жолоодох эрх олгох, даатгалын тогтолцоог сайжруулах, тээврийн хэрэгсэлд зорчиж буй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зориулалтын суудалт, хамгаалах бүс тогтол зүүлгэж хэвших, зам тээврийн ослоос улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлт нөхцөл үүссэн эсэхэд тогтмол судалгаа хийж хариу арга хэмжээ авч байх, хориглосон бүс, хязгаарласан цагт хийн болон дуут дохио ашигласнаас үүдэж иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд учирсан хохирлыг тооцдог байх зэрэг санал гаргасан.

Мөн автозамын чанар, стандарт, зориулалтыг олон улсын жишигт нийцүүлснээр осол, аваар буурахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэг санал, байр суурийг холбогдох албаныхан илэрхийлж байв.

Дугуй ширээний уулзалтын төсгөлд уулзалтаас гарсан саналыг нэгтгэж, зөвлөмж боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тогтлоо. Хэлэлцүүлгийн хоёрдугаар уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн салбар, иргэдийн төлөөллийг
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна

Огноо:

,

Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.

Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.

Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.

Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ

Огноо:

,

БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.

1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.

Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.

АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.

Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.

“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ

Огноо:

,

Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.

Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.

Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.

Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..2026/06/05

Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлө...

Дэлхий нийтээр..2026/06/05

БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ

Үйл явдал2026/06/05

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Дэлхий нийтээр..2026/06/05

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Үйл явдал2026/06/05

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд...

Үйл явдал2026/06/05

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

Үйл явдал2026/06/05

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжү...

Үйл явдал2026/06/05

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Үйл явдал2026/06/05

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төсл...

Үйл явдал2026/06/05

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Үйл явдал2026/06/05

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Үйл явдал2026/06/04

Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийг хэлэлцэх үндэ...

Үйл явдал2026/06/04

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Үйл явдал2026/06/04

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Үйл явдал2026/06/04

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Үйл явдал2026/06/04

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Үйл явдал2026/06/04

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Дэлхий нийтээр..2026/06/04

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Үйл явдал2026/06/04

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/06/04

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Үйл явдал2026/06/04

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Дэлхий нийтээр..2026/06/03

Трамп хиймэл оюуны шинэ загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө З...

Дэлхий нийтээр..2026/06/03

АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав

Дэлхий нийтээр..2026/06/03

ДЭМБ: Эбола өвчнөөс эдгэрсэн тохиолдлууд найдвар төрүүлж байна

Үйл явдал2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Дэлхий нийтээр..2026/06/03

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Хэн юу хэлэв...2026/06/03

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж а...

Үйл явдал2026/06/03

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Үйл явдал2026/06/03

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Үйл явдал2026/06/03

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Санал болгох