Дэлхий нийтээр..
Хотын дарга “МЕДЕФ” олон улсын байгууллагын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын “МЕДЕФ” олон улсын байгууллагын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Францын хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, эрчим хүч, үйлчилгээ, Төрийн хөрөнгө оруулалтын банк зэрэг 15 салбарын төлөөлөгч оролцож, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрера “Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар манай улсын бизнесийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид хиймэл дагуул, эрчим хүч, уран, хотын тээвэр логистик зэрэг томоохон сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын хувьд асуудлыг техник, эдийн засгийн аль аль талаас цогцоор нь шийдэхийг зорьж, танилцууллаа” гэдгийг илэрхийлэв.
Хотын дарга Х.Нямбаатар “Бүгд Найрамдах Франц Улсын аж үйлдвэрийн салбарт улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналуудыг бидэнд тавилаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, БНФУ-ын томоохон компаниуд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох, Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо” хэмээлээ.
Түүнчлэн Францын “ПОМА” компани нь Улаанбаатар хотын дүүжин тээврийн төслийн нэгдүгээр шугамын ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэнэ гэдгээ мөн илэрхийлэв.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2023/05/09
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Үйл явдал2020/05/27
Б.Анура: “Монгол газар” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн...
-
Дэлхий нийтээр..2021/01/06
Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналыг дэмжлээ
-
Дэлхий нийтээр..2023/08/30
2023 онд 14 цэцэрлэг, 7 сургууль шинээр ашиглалтад оржээ
