Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ. Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсныг дурдлаа.

Хаант ёсыг тайван замаар халж, Засгийн эрхийг ард түмэнд өгч, иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоосон нь Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол хэмээн танилцуулгад дурджээ.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталж, Улсын Их Хурлын даргын 2024 оны 117 дугаар захирамжаар уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах арга хэмжээний хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга танилцуулгадаа, онцлов.

Мөн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулиар “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.” хэмээн оршил хэсэгтээ тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Иймд Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, айл өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулиа сурталчлан таниулах, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн мэдлэгийг иргэд, хүүхэд залуустаа олгох чиглэлээр түлхүү анхаарч Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусгах тайлбарлан таниулахыг уриалах,  нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ.

-Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;

-Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах;

-Тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах бөгөөд тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Ц.Сандаг-Очир, С.Бямбацогт, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Үндсэн хуулийн үзэл санааг  төрийн албан хаагч, хүүхэд, залуучуудад түгээн дэлгэрүүлэх агуулгыг хөндсөн тогтоолын заалтыг шинэлэг байдлаар тусгах, төслийг боловсруулахдаа тодорхой судалгаа хийсэн эсэх, хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуулийн талаар мэдлэг олгох хичээлийг боловсролын шат шатны сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгах талаар лавлаж байлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариултдаа, Бид Үндсэн хуулиа дээдлэн шүтэхэд төрийн бодлогын түвшинд ямар шийдвэр гаргаж, арга хэмжээ авдаг талаар нэлээд судалсан. Олон улсад сургуулийн наснаас эхлэн иргэдэдээ ардчилал, Үндсэн хуулийн талаар системтэй боловсрол олгодог, энэ талаар тусгайлсан хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлдэг туршлагууд байна. Мөн Үндсэн хууль судлаач Б.Чимэд багшийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн судалгааны бүтээл байдаг. Эл бүтээлд Үндсэн хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улстөрчид, залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болгон төлөвшүүлэхэд зориуд анхаарал тавьж, төрийн бодлогын түвшинд зохих шийдвэрийг гарган хэрэгжүүлбэл, ардчиллын үнэт зүйлсийг ард түмний хүртээл болгож, шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал тус үзүүлнэ гэсэн байдаг. Бусад улс орнуудад ч Үндсэн хуулиа төрийн байгууллагууд нь залж, иргэд нь дээдэлдэг. Иймд тогтоолдоо төрийн бүх байгууллагууд Үндсэн хуулиа ном журмынх нь дагуу залдаг байх, иргэн, өрх бүрд хуулиа дээдлэхийг уриалахаар тусгасан гэлээ. Мөн тэрбээр, тогтоолын төсөлд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт Үндсэн хуулийн талаарх мэдлэг олгох агуулгыг оруулах асуудлыг судалж, танилцуулах үүргийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан. Ерөнхий боловсролын сургуульд “Хүн ба нийгэм” хэмээх хичээл ордог, үүнийгээ гүнзгийрүүлэх, бусад орны жишигт хүргэх асуудал бий. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас 2021 оноос хойш Үндсэн хуулийн үзэл санааг таниулсан хичээлүүдийг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд  зааж байсан сайн туршлагууд бий гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Үндсэн хууль гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн, түүх, соёл уламжлалаа хадгалахын баталгаа тул бид дээдлэх ёстой гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд батлагдах тогтоолын төслийн агуулгыг Үндсэн хуулиа даган мөрдөх тухай асуудалд чиглүүлэхэд онцгойлон  анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг тогтоолын төслийн найруулгатай холбоотой санал хэллээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Г.Уянгахишиг нараас тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан саналаар санал хураасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.

Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.

Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал14 цаг 21 минут

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Үйл явдал14 цаг 26 минут

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Үйл явдал14 цаг 33 минут

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Үйл явдал14 цаг 36 минут

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Үйл явдал2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Үйл явдал2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Үйл явдал2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Үйл явдал2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Үйл явдал2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Санал болгох