Тод зураг
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын анхааралд...
Ирэх зургаадугаар сарын 8-11-ний хооронд ЭЕШ-ыг зохион байгуулна. Шалгалтыг өмнөх жилтэй нэгэн адил шууд засалтын технологиор явуулна. Бүх шалгалт дууссаны дараа буюу 12-нд бүх хичээлийн дүн, хэмжээст оноо гарна. Сурагчид дүнгээ хүлээж, хугацаа алдахгүйгээр сургуульдаа элсээд явах боломжтой гэсэн үг.
ЭЕШ өгөх сурагчдад зориулсан гурван долоо хоногийн теле хичээл 2020 оны гуравдугаар сарын 9-нд эхэлнэ. Сурагчид өмнөх жилүүдийн жишиг даалгаврыг www.eec.mn сайтаас татаж авах боломжтой. Теле хичээл дотор санаа авах зүйлс олон бий. Таслахгүй үзэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.





















-
Тод зураг2020/03/05
Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ
-
Чөлөөт бүс2025/12/15
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт
-
Дэлхий нийтээр..2022/04/28
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх долоон төсөл хэрэгжүүлнэ
-
Чөлөөт бүс2019/06/13
Азийн урлагийн их наадам Монгол Улсад анх удаа болж байна
