Хэн юу хэлэв...
Филиппинид авлига, хээл хахууль өсчээ
Шинэ коронавирусний COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаас Монгол Улс БНСУ, Япон Улсын хоорондын бүх нислэгийг цуцалсан хугацааг 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэсэн. Ингэснээр Австралиас Монгол руу дамжин явах Бээжин, Хонконгийн нислэг 3 дугаар сарын 30-ныг дуустал, Сөүл, Бусан, Токиогийн нислэг 28-ныг дуустал хязгаарлагдлаа. Цаашид хэрхэн өрнөхийг таашгүй.
Үүнтэй холбогдуулан ЭСЯ-наас нислэг цуцалсан өдрүүдэд визийн хугацаа нь дуусч буй монгол иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн, нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийн хамт холбогдох байгууллагад тавьсан.
Үүний хариуд Австралийн Хил хамгаалах албанаас хариу мэдээлэл ирүүлснийг Та бүхэнд хүргүүлж байна. Ингэхдээ COVID-19 тархалтаас хамаарч визийн хугацаа нь дуусч буй асуудал олон орны иргэдэд тулгарч буй тул Австралийн тал визийн хугацааг аль болох хурдан сунган шийдвэрлэж байгааг мэдэгдсэн болно.
Үүнд:
• Манай иргэдийн ихэнх нь (мэдээлэл ирүүлсэн хүмүүсийн 90 хувь нь) олон удаа орох, ороод 3 сар хүртэл байх эрхтэй визтэй бөгөөд тэдний байх хугацаа нь дуусч байгаа ажээ. Ийм нөхцөлтэй хүмүүс Австралиас гарахгүйгээр онлайнаар визийн хугацаагаа сунгуулахаар мэдүүлгээ өгнө үү. Мэдүүлэг гаргагч үнэн зөв баримт, нотолгоогоо өгсөн бол Австралийн тал байх хугацааг нь аль болох боломжит хугацаагаар сунгана гэж мэдээлсэн. Визийн хугацаа нь дуусч буй иргэдэд энэ мөн адил хамаарна. Холбогдох мэдээллийг доорх линкээс авна уу.
https://immi.homeaffairs.gov.au/…/visa-about-to…/stay-longer, https://immi.homeaffairs.gov.au/…/v…/tourist-stream-onshore…
• Хэрэв визийн хугацаа нь дууссан бол bridging E визийг нэн даруй мэдүүлэх ёстой. Энэ виз нь үнэ төлбөргүй бөгөөд нислэгийн боломжтой болмогц Австрали Улсаас гарахаар төлөвлөж буй хүмүүст тохирно. Уг визийг нэн даруй мэдүүлснээр таны виз дууссан ч гэсэн Австрали Улсаас гарах хүртэл Та тус улсад хууль ёсоор байх эрх зүйн үндэс бүрдэх юм. Энэ визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/…/v…/bridging-visa-e-050-051 хаягаар авна уу.
Иргэн Та визийн хугацаагаа сунгуулахдаа өөрсдийн immiaccount-аар онлайнаар мэдүүлж болно эсвэл Сидней, Мелбурн хотод байгаа иргэд доорх хаягаар очиж, биечлэн мэдүүлж болно.
Sydney
Upper Ground Entrance
26 Lee Street
Sydney NSW 2000
9 Wentworth Street
Parramatta NSW 2150
Melbourne
2 Lonsdale Street
Melbourne Vic. 3000
Асууж тодруулах зүйл гарвал ЭСЯ-ны утсаар холбогдоно уу.
Эх сурвалж: Mongolian Embassy in Australia
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
