Дэлхий нийтээр..
“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийлээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өнөөдөр 5.5 тэрбум вонийн төсөвт өртөг бүхий “Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийлээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин арга хэмжээг нээж, хуран цугласан зочид, төлөөлөгчид, салбарын албан хаагчдадаа мэндчилгээ дэвшүүллээ.
“Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс дарга И Хэ Рим (Lee Herim), БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац(KTO), MICE-ийн Газрын дарга Жон Чан Үг (JEONG CHANG UK), БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац, KTO Улаанбаатар Төлөөлөгчийн Газрын Суурин Төлөөлөгч Ким Ил Жүн (KIM ILJUNG), БНСУ-аас МУ-д суугаа Элчин Сайдын Яам ODA хариуцсан нэгдүгээр Нарийн бичгийн дарга Гваг Хан Соль (KWAK HANSOL), Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны удирдлага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид, 21 аймгийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгч, албан хаагчид оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр орны яам хоорондын байгуулсан “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Солонгосын аялал жуулчлалын төрийн өмчит корпораци бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2021/05/25
УИХ-ын байнгын болон түр хороо өнөөдөр хуралдана
-
Үйл явдал2020/04/21
Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Ерөнхий сайд Прают Чан-О-Чад бараалхав
-
Хэн юу хэлэв...2020/01/09
Ээж охидын өдөрлөг болно
-
Үйл явдал2019/09/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн очлоо
