Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Гомбожавын Занданшатар оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа.
Дараа нь Ерөнхий сайд хүүхэд залууст хандаж үг хэлэхдээ “Ирээдүйгээ бүтээхийн тулд үзэл бодол,итгэл үнэмшилдээ бат зогсож, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр өөрийгөө зэвсэглэн, түүх, соёл, ёсуламжлалаа гүн ойлгосон бат бөх мэдлэгт тулгуурлан урагшлах учиртай. Суралцах нь нэг удаагийнзорилт биш, насан туршийн амьдралын хэв маяг байх ёстой. Сониуч зангаа хэзээ ч бүү алдаарай.Сониуч хүн л асуулт тавьж чадна, асуулт тавьж чаддаг хүн л бүтээлч сэтгэж, шинийг нээдэг. Өнөөдөрсурсан мэдлэгээ маргааш бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг, инновац хийхээс айдаггүй, өндөр ёссуртахуун, хариуцлагатай ухамсрыг эрхэмлэсэн залуу үе Монголын маргаашийг бүтээнэ” гэдгийг онцоллоо.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгууллаа.

ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ, САНААЧИЛГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ НОМИНАЦИД
1. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн сурагч Мөнхтулгын Мөнх-Оргил
2. Хан- Уул дүүргийн Орчлон сургуулийн сурагч Рэнцэнбатын Ананд
3. Дархан-Уул аймгийн ОД сургуулийн сурагч Гантулгын Амармэнд


ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ САНААЧЛАГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ НОМИНАЦИД
1. Говь-алтай аймгийн Ёсөн булаг сумын 2 дугаар сургуулийн сурагч Ренцэнгийн Ууганбаяр
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч Баяр-Эрдэнийн Хангал
3. Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн сурагч Энхжаргалын Энх-Учрал
ОЮУН УХААНЫ СПОРТ НОМИНАЦИД
1. Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч Баянмөнхийн Эрмүүнзаяа
2. Улаанбаатар хотын Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Энх-Үжин
3. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сургуулийн сурагч Очирдарийн Эгшиглэн
4. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн сурагч Батпэлдэнгийн Буянхишиг
5. Нийслэлийн 31 дүгээр сургуулийн сургач Идэрийн Цэлмүүн
6. Увс аймгийн 3 дугаар сургуулийн сурагч Батмөнхийн Сансармаа таныг урьж байна.
7. Сэлэнгэ аймгийн 5-р дунд сургуулийн сурагч Сувдмаагийн Ариунтунгалаг


УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ НОМИНАЦИД
1. Хан-Уул дүүргийн Бага тэнгэр сургуулийн сурагч Баярмагнайн Мөнх-Амин
2. Нийслэлийн 50-р сургуулийн сурагч Сундуйдаваагийн Ариунсанаа
3. Дорнод аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч Шинэбаярын Нандинцэцэг
4. Дархан -Уул аймгийн Оюуны ирээдүй сургуулийн сурагч Гантулга Маралгоо
ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ, САЙН ҮЙЛС НОМИНАЦИД
1. Баянхонгор аймгийн Төгс-алгоритм сургуулийн 11-р ангийн сурагч Өлзийжаргалын Гүнгуа
2. Дархан- уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн сургач Мандалбаярын Цогзолмаа
3. Нийслэлийн “Шинэ үе” сургуулийн сурагч Бадрахын Амгалан


БИЕИЙН ТАМИР, СПОРТ НОМИНАЦИД
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын сургуулийн сурагч Даваажаргалын Анударь
2. Баянгол дүүргийн 141-р сургуулийн сурагч Маналжавын Цэлмүүн
3. Нийслэлийн 141-р сургуулийн сурагч Шүрбумын Эрхэт
4. Хан-уул дүүргийн Күнз сургуулийн сурагч Мөнхтөрийн Цэлмүүн
5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Эрхэмбаатарын Хаш-Эрдэнэ
6. Өвөрхангай аймгийн Хоёрдугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч Бямбасүрэнгийн Буянтогтох


МОНГОЛ ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛЫГ ӨВЛӨН ТЭЭГЧ НОМИНАЦИД
1. Сонгинохайрхан дүүргийн 151-р сургуулийн сурагч Заминдийгийн Мөнх-Эрдэнэ.
2.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн сурагч Гомбосүрэнгийн Гантуяа
3.Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн сурагч Цовоогийн Нандин-Эрдэнэ
4.Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн сурагч Ариунтунгалагийн Наранцолмон

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН НОМИНАЦИД
1.Нийслэлийн 28-р сургуулийн сурагч Баярсайханы Анунгоо
2.Сэлэнгэ аймгийн шаамар сумын сургуулийн сурагч Энхболдын Жаргал
3. Дархан-Уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн сурагч Гэрэлт-Одын Төгсбаясгалант

ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА НОМИНАЦИД
1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний лаборатор 1-р сургуулийн сурагч Батбаярын Дашням
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р сургуулийн сурагч Мөнгөнбаганын Мөнх-Оргил
3. Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Түмэндэмбэрэлийн Алтаншагай
БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦИД 2025 ОНЫ ОНЫ ОНЦЛОХ БАГ
1. Багахангай дүүргийн 91-р сургуулийн “Цэц баян” баг
2. Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн бүжгийн “Болор-4” хамтлаг
3. Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх “Хуралай” бүжгийн хамтлаг






Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
