Тод зураг
Аварга яст мэлхий 3 метр урт хуягтай байжээ
Энэхүү аварга яст мэлхий 5-10 сая жилийн өмнө Өмнөд Америкийн цэвэр ус бүхий нуур, намгархаг газар амьдарч байжээ. Судлаачид Ступендемис нь дэлхий дээр амьдарч байсан хамгийн том яст мэлхий гэж үзэж байгаа юм.
Тус яст мэлхий нь 3 метрийн урт хуягтай, 2500 паунд буюу 1 тонн 100 гаруй кг жинтэй байжээ. Венесуэл болон Колумб улсын газар нутгаас аварга яст мэлхийн шинэ олдворуудыг нээн илрүүлээд байгаа юм. Дээрх яст мэлхийнүүд могой, матар, төрөл бүрийн загас зэрэг усны амьтдаар голдуу хооллодог байж.
Нэгэн цагт аварга яст мэлхийнүүдийн амьдарч байсан Өмнөд Америкийн бүс нутаг одоо элсэрхэг, цөл газар болон хувирсан хэдий ч олон сая жилийн өмнө энэхүү бүс нутаг нь чийглэг, цэнгэг ус, намгаар бүрхэгдсэн газар байжээ. Энэ судалгааны талаарх нийтлэл шинжлэх ухааны Science Advances гэх сэтгүүлд лхагва гарагт хэвлэгдсэн байна.








Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Дэлхий нийтээр..2021/12/22
Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
-
Дэлхий нийтээр..2020/11/27
НҮБ-ын Хүн амын сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлэв
-
Тод зураг2019/12/09
Ардын Засгийн газраас бильярд тоглохыг хориглож байжээ
-
Дэлхий нийтээр..2021/12/09
Байнгын хороодын хуралдаан болно
