Үйл явдал
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2020.07.12/ хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна. Үзэгч та бүхэн баяр наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ээр хүлээн авч үзээрэй.
Баяр наадмын төв талбай
08:00 - 13:00 цагт: Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт
09:00 - 12:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг
09:00 - 11: 00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
11:20 - 12: 40 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
12:00 - 13:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг
13:30 - 14:10 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа
14:00 - 14:30 цагт: Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах
14:00 - 15:30 цагт: Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа
14:20 - 15:00 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15:00 - 15:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
15:30 - 16:10 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
16:10 - 16:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.
16:30 - 17:20 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа
17:20 - 17:50 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17:50 - 18:30 цагт: Хүчит бөхийн барилдааны есийн даваа
18:30 - 19:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
19:00 цагт: Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.
19:10 цагт: Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол
Хүйн Долоон худаг
07:00 - 11:00 цагт: Соёолон насны морьдын уралдаан
12:00 - 14:00 цагт: Дааганы уралдаан
15:00 - 16:30 цагт: Эрлийз бага насны морьдын уралдаан
17:00 - 19:00 цагт: Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2024/03/18
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөр...
-
Дэлхий нийтээр..2021/06/05
Хотын дарга Азийн сангийн төлөөлөгчидтэй уулзав
-
Дэлхий нийтээр..2020/08/19
Авлига болон чанаргүй Донгфенг автомашин цэргийн албан хаагчдыг үхэлд хүргэсэн....
-
Дэлхий нийтээр..2020/12/11
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
