Чөлөөт бүс
Алдартнуудын гаж зуршлууд
Аливаа алдар суутай хvмvvс өөрсдийн салбартаа тэргүүлэгч байхаас гадна үргэлж л ямар нэг хэл ам таталсан зүйл хийж олныг шуугиулж байдаг. Зарим нь бүр өөрсдийн гаж үйлдлүүд болон хоббигоороо бусдаасаа ялгардаг. Түүхэнд тэмдэглэгдсэн зарим алдартнууд ч мөн ялгаагүй ямар нэг гаж сонирхолтой байсан талаар бичсэн байдаг. Ингээд зарим алдартнуудын гаж зуршлын талаар хүргэе.

Эйнштейн оймс өмсдөггvй байсан.
XX зууны хамгийн суут ухаантнуудын нэг Альберт Эйнштейн оймс огт өмсдөггvй байсан бөгөөд vvнийг ойр дотных нь хvмvvс гаж зуршил гэж ихэд дургvйцдэг байсан тухай өгvvлжээ. Энэ тухай тvvний хуучирсан хувийн захидлуудыг судлагчид судалж үзсэний дүнд 2006 онд нотолжээ. Учир нь эхнэртээ бичсэн нэгэн захидалдаа тэрбээр энэхvv оймс өмсч чаддаггvй тухай жижигхэн нууцаа дэлгэсэн байжээ. Тэр захидалдаа "Би хамгийн өндөр хэмжээний уулзалт, ёслолд ч оймсгvй очдог байсан. Vvнийгээ бvхнээс нуудаг байсан шvv. Оймсгvй хөлөө өндөр vнэтэй гутлынхаа цаана нуучихдаг байлаа" гэж бичжээ. Мөн тэрбээр чөлөөт цагаараа хийл хөгжим тоглож, дугуй унах тун дуртай байсан гэнэ.

Черчилль тоглоомон цэрэг цуглуулах дуртай байсан
Алдарт суутнуудын тоонд ордог Уинстон Черчилль унтахаар хэвтэхийнхээ өмнө vйлчлэгч , эсвэл ойр дотныхондоо орныхоо даавууг шинэ даавуугаар солихыг шаарддаг байсан гэнэ. Vvнийг нь хvмvvс тэр бvр ойлгодоггvй бөгөөд хэтэрхий сэжигч юм уу, эсвэл гаж цэвэрч гэж vздэг байсан юм байна. Тэгээд ч тvvний хэлсэн ёсоор болгодог болохоор тэрбээр тайван нойрсдог байжээ. Харин заримдаа зочид буудалд хоноглохдоо тэрбээр хоёр ор тавихыг хvсдэг байж. Учир нь тэрбээр шөнө сэрээд унтаж байсан ороо сольж нөгөө дээр нь гарч унтдаг байжээ. Хамгийн гол нь Черчилль орондоо унтаж байхдаа өөрийн мэдэлгvй бие засчихдаг байсантай холбоотой. Vvнээс гадна тэрбээр тоглоомон цэрэг цуглуулах маш их дуртай байсан бөгөөд жаахан хvvхдvvдээс дутахааргvй олон тоглоомыг хожим тvvний гэрээс олсон байна. Энэ тоглоомон цэргээр хичнээн ч улсын цэргийн арми бvрдvvлж болохоор тийм их олон тооны тоглоом гарсан байна.

В.И.Ленинг дэлхийн пролетарын их удирдагч байсныг хүн бүр мэднэ. Тэгвэл тэрбээр зvгээр сууж ер чаддаггvй нэгэн байсан гэнэ. Юу ч болсон дөрвөн хананыхаа дунд наашаа цаашаа алхаж, байнга л хөлхөж байдаг байсан ажээ. Тэгсэн хэрнээ биеийн тамирын дасгал сургуулилт хийх тун дургvй байсан тухай тvvний намтар тvvхэнд өгvvлсэн байна. Мөн ан хийх дуртай бөгөөд тэр дундаа галууны араас их хөөцөлдөж ангийн буугаар бус араас нь сэмээрхэн алхан барьж авахыг илvvд vздэг байжээ. Энэ нь тvvнийг зарим хvмvvст жинхэнэ суу билэгтэн шиг харагдуулдаг ч нөгөө талаасаа яг тэнэг хvн юм болов уу гэмээр бодлыг төрvvлдэг байсан байна.
Чөлөөт бүс
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна
Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.
1. Ашера (Ashera)
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.
2. Саванна (Savannah)

Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.
3. Бенгал (Bengal)

Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.
4. Сфинкс (Sphynx)

Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.
5. Перс (Persian)
,aspect=fit&q=75)
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.
Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

