Дэлхий нийтээр..
Сэрэмжлүүлэг
Сүүлийн үед Олон улсад TikTok сүлжээ ашиглан бусдыг амиа хорлохыг уриалсан, тодорхой үйлдэл хийлгэхээр даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус контентууд хуурамч хаягуудаар цацагдаж энэ үйлдэлд өсвөр насны хүүхэд болон залуучууд өртөж болзошгүй эрсдэл гарч байна.
Монгол Улсад TikTok нийгмийн сүлжээний хэрэглээ ихсэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, энэ төрлийн эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү.
“DIGITAL WELLBEING” ТОХИРГООГ АШИГЛАХ ЗААВАР
Хэрэв та хүүхдийнхээ TikTok аппликейшн ашиглаж байгаа хугацаанд санаа зовж байгаа бол Digital Wellbeing тохиргоог идэвхжүүлснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж болно.
Мөн тохиргоо руу орж автоматаар мэдэгдэл илгээгдэхийг болиулснаар TikTok-с ирдэг спам маягийн мэдэгдлүүдийг хүлээн авахгүй болно. Мөн та болон таны хүүхэд TikTok аппликейшнээс ямарваа нэг зүй бус зүйл харвал тухайн бүртгэлтэй хаяг, дүрс бичлэг, сэтгэгдэл, чатыг “Report” товч даран мэдээллэж байгаарай.
Тус программын “Digital Wellbeing” цэс болон нэмэгдүүлсэн хориглолттой төлөв “Enhanced restricted mode”–г идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэх нь хязгаарлагддаг.
Кибер Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Тод зураг2020/02/10
Амны хаалт хэрэглэх заавар зөвлөмж дутагдалтай байна
-
Дэлхий нийтээр..2020/09/11
Хиамны үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналтыг хийлээ
-
Дэлхий нийтээр..2019/07/03
“Өргөө” амаржих газарт 150 сая төгрөгийн автоклавтай боллоо
-
Дэлхий нийтээр..2022/06/13
Эрүүл мэндийн салбарынхан "Алхангаа ярилцъя" арга хэмжээг зохион байгу...
