Дэлхий нийтээр..
Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээллэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргаж, холбогдох судалгаа тооцооллыг хийх үүргийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад 2021 оны 2 сарын 16 ны өдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд өгч байв.

УОК-ын өргөтгөсөн 5 дугаар хуралдаанд гаргасан тус шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж, өнөөдөр Шадар сайд Одон орон геофизикийн хүрээлэнд ажиллалаа. Газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Газар хөдлөлтийн зарлан мэдээллэх төвийн цагийн серверийн үйл ажиллагаа жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээллэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулах станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээллэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.
Шадар сайд зарлан мэдээллэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээллэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өгөв.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/11/12
Хотын төвөөр үхэр мал бэлчээхгүй байхыг анхааруулав
-
Дэлхий нийтээр..2022/04/06
УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цах...
-
Үйл явдал2024/11/21
Архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ
-
Үйл явдал2025/07/24
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
