Тод зураг
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: 11-12-нд ихэнх нутгаар бороо орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2019 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.
2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 11-12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Үйл явдал2022/04/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/09/03
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Дорноговь аймагт ажиллаж байна
-
Үйл явдал2023/09/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
-
Дэлхий нийтээр..2021/08/26
Нийслэлд 11 төрлийн халамжийг давхардсан тоогоор 1,088,314 хүн авчээ
