Тод зураг
МҮОНРТ "Шинэ тутамд хөгжиж буй хэвлэл мэдээллийн байгууллага” шагнал хүртлээ
БНХАУ-ын Засгийн газар болон ССTV хамтран зохион байгуулсан “Нэг бүс-Нэг зам” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан медиа форум өнгөрсөн долоо хоногт урд хөршид болсон. Дэлхийн 30 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцсон тус форумд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” сувгийн Ерөнхий продюсер Ц.Цэнд, МҮОНР-ийн "Хурд" агентлагийн дарга Ж.Нарангэрэл нар энэ сарын 9-12-нд оролцлоо.
Мөн “Нэг бүс-Нэг зам” медиа форумын үеэр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз "Шинэ тутамд хөгжиж буй хэвлэл мэдээллийн байгууллага” номинацын шагнал хүртсэн юм.
Дээрх арга хэмжээний хүрээнд газар зүйн байршлаараа нэг бүсэд харьяалагдах орнуудын болон дэлхийн хөгжингүй орны хэвлэл мэдээллийн салбарынхан нэг дор цуглаж, “Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд хэрхэн хамтран ажиллах вэ” сэдвийн хүрээнд нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаанд оролцсон. Түүнчлэн энэ үеэр МҮОНРТ-ээс “How to promote the news cooperation through Co-production Program” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн БНХАУ, Вьетнам, Герман, Франц улсын төлөөлөгчидтэй туршлага хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















