Дэлхий нийтээр..
Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд тусгай хэрэгцээт сургуулиудад ажиллалаа
Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль нь энэ хичээлийн жилд 272 сурагч, 142 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны дээврийн засвар хийх, сургуулийн автобусны тоог нэмэх, охидын дотуур байрны дулааны асуудлыг шийдвэрлэх, хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэрэг тулгамдаж буй асуудлууд байгааг 29 дүгээр сургуулийн сургалтын менежер, Захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Т.Ундрал хэлж байв. Харин тусгай хэрэгцээт 116 дугаар сургууль нь энэ хичээлийн жилд 132 сурагч, 79 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн хичээлийн байрны нэг жигүүрийг дотуур байр болгон ашиглаж байгаа бөгөөд үүнээс үүдэн анги танхимын хүрэлцээ хангалтгүй байгаа аж. Мөн тусгай төхөөрөмж брайль цаас, брайль машин хангалтгүй, тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан цахилгаан шатгүйн улмаас багш нар сурагчдыг нэгээс гуравдугаар давхар руу үүрч зөөж байгаа, сургуулийн орчмын орц гарцын асуудал, цар тахлын нөхцөл байдлаас үүссэн эмийн зардлын төсөв хүрэлцэхгүй байгаа талаар сургалтын менежер, захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Э.Нүрзэд хэлэв.
Сургууль орчмын орц гарц, эмийн зардлын төсвийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа шийдвэрлэж өгнө гэдгийг энэ үеэр хэлсэн юм.


Түүнчлэн 25 дугаар сургуульд оюун ухааны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмын хүрээний эмгэгтэй болон бие эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Энэ хичээлийн жилд 220 сурагч суралцаж байна. Сургууль хоёр ээлжээр хичээллэж байгаа бөгөөд сургуулийг өргөтгөх, дотуур байртай болох, багш нарыг чадавхжуулах аргазүйн сургалтад хамруулах, сэтгэлзүйч багштай болох зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Нийслэлд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд гурван сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эдгээр сургуульд тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрхэн яаж шийдэх талаар санал солилцсон. Мөн бодлогын түвшинд шийдвэрлэх асуудал олон байна. Тиймээс бид уг асуудлуудыг салбарын сайдад уламжилж, асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлд анхаарал тавьж ажиллана” гэв.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2023/10/10
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2023/06/14
УБТЗ: Чойр хэсэглэлийн салбар замуудаас экспортын нүүрс ачихгүй...
-
Үйл явдал2025/02/10
“Насны хишиг”-ийн болзол хангасан ахмадууд дахин хүсэлт гаргах шаардлагагүй
-
Дэлхий нийтээр..2025/10/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
