Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны батлагдсан төлөвлөгөөнөөс 42.5 хувиар өссөн дүн юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн аж.  

Төсвийн төсөлд тусгагдсанаар 2022 онд нийслэлийн төсвийн орлогын 86.8 хувь буюу 1 их наяд 426 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ. Харин үлдэх 13.2 хувь буюу 216.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тооцжээ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот дүүргээр нь авч үзвэл, хотын шуудын төсөвт 467.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 28.5 хувийг бүрдүүлэхээр байна. Харин дүүргүүдийн төсөвт 1 их наяд 174.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 71.5 хувийг тус тус бүрдүүлэхээр урьдчилсан тооцоолол гарчээ. 

Тэгвэл нийслэлийн төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон зардлуудыг тусгасан байна. Үүнд: 

  • 2022 онд нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй төсвийн байгууллагуудын төрийн албан хаагчийн цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 112,9 тэрбум төгрөг 

  • Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 61.2 тэрбум төгрөг 

  • Холбогдох хуулийн дагуу 155.9 мянган ахмад настан, 47.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 107.4 мянган оюутан, 13.1 мянган мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, 5340 цагдаагийн алба хаагчийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих нөхөн олговрын зардалд 36.7 тэрбум төгрөг 

  • Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 130.4 тэрбум төгрөг 

  • Нийслэл дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд нийт 110.5 тэрбум төгрөг 

  • Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын зардалд 33.5 тэрбум төгрөг 

  • Хууль эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд төрийн өмчийн 152 сургууль, 266 цэцэрлэг, 9 дүүргийн спорт хороо, 4 эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардалд 47.9 тэрбум төгрөгийг 

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 13 тэрбум төгрөг 

  • 2.5 мянган иргэнд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмжид 1.8 тэрбум төгрөг, олон нитийн оролцоог түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 1.6 тэрбум төгрөг нийт Нийгмийн халамжийн сангийн зардалд 3.4 тэрбум төгрөг 

  • Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд 13.4 тэрбум төгрөг 

  • Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод шилжүүлсэн Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын хөгжлийн банкны хүүгийн төлбөрт 1.1 тэрбум төгрөг 

  • Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүссэн орон нутгийн зээллэгийн 2021 оны хүүгийн төлбөрт 7 тэрбум 895.1 сая төгрөг 

  • Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд 6.1 тэрбум төгрөгийг тус тус төсвийн төсөлд тусгалаа. 

  • Бичил бизнесийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх зардалд 4.8 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Энэ нь нийслэлийн төсвөөс 2014-2016 онд олгосон зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хөрөнгөөс бүрдэх болно. 

Дээрх зардлуудыг төсвийн төсөлд тооцон тусгаснаар нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт нийт 698.8 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар байгаа ба 479.2 тэрбум төгрөг ба 479.2 тэрбум төгрөг буюу 68.6 хувийг хотын шуудын урсгал зардал, 219.6 тэрбум төгрөг буюу 31.4 хувийг 9 дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна. 

Ийнхүү нийслэлийн төсвийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэллээ. 

Х.Болормаа 

/Төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга /

Би Сүхбаатар дүүрэг дээр жишээ аваад гурван санал хэлье. 2022 онд манай дүүрэг дээр шинээр хэрэгжих 12 төсөл арга хэмжээ, он дамжиж хийгдэх 13 төсөл арга хэмжээ байгаа юм. Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд аливаа төсөл арга хэмжээг тухайн жилд нь хэрэгжүүлж дуусахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Өнөөдөр он дамжин хийгдэж байгаа ажлууд үр ашиггүй зардал болон өнгөрч байна. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас маш олон ажил хэрэгжээгүй. Улсын төсвөөр манай дүүрэг дээр 9 цэцэрлэг, 6 сургууль байсан нь бүгд зогссон. Тиймээс он дамжин хийгдэх ажлуудыг анхааралдаа аваач ээ гэсэн саналыг гаргаж байна. Мөн бидний тооцоо судалгаагаар  манай дүүрэг ХАОАТ, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргээс  нийт 250.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байна. Үүнээс суурь зардлаа хасахад 203.7 тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлэх боломжтой. Тиймээс төсөв дээр төлөвлөсөн орлогыг 40 тэрбумаар бууруулж өгөөч гэсэн саналтай байна. 

П . Ганзориг:
/Төлөөлөгч/ 

Надад төсвийн төсөлтэй холбоотойгоор гурван санал байна. Нэгдүгээрт Туул голын дагуух үерийн далангийн зураг төслийг шинэчилж, нарийвчилсан зураг төслийг дахин боловсруулахад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас санаачилга гаргаж, 500 сая төгрөгийг төсөвт суулгуулах шаардлагатай юм. Хоёрдугаарт Маршалын гүүр, Зайсангийн гүүр,Яармагийн гүүрний хамгийн их эрсдэлтэй, эвдрэлтэй хэсгүүдийг бэхжүүлэх, сэргээн засварлахад нэг тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж, ажил болгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн асуудал биш. Нийт Улаанбаатар хотоос сонгогдсон төлөөлөгчдийн асуудал учир МАН, АН-ын бүлгийнхэн анхаарал тавьж, дэмжлэг үзүүлэхийг хүсье. Мөн нийтийн тээврийн машин цаг болон нэмэлт татаас, парк шинэчлэлтэй холбоотойгоор санал хэлэхэд цахилгаан болон дизель түлшний автобусны зардал долоо дахин ялгаатай байна. Бид дэлхийн чиг хандлагаас хоцрох ёсгүй. Тиймээс парк шинэчлэлийн хүрээнд авах гэж байгаа 250 автобусаа цахилгаан болгох саналыг гаргаж байна. Ингэж байж бид агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогоо хэрэгжүүлнэ. Эцэст нь Улаанбаатар хотын нийт иргэний 50 хувь гэр хороололд амьдарч байна. Гэтэл гэр хорооллын инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэхэд 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн нь хангалтгүй юм. Энэ төсвийг нэмэх саналтай байна. 

Т.Батцогт
/Төлөөлөгч/

 

Орлого төвлөрүүлэлт дээр хэд хэдэн санал байна. Ирэх онд Тээврийн цагдаагийн газрыг 19.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөл дээрээ тусгасан байна. Замын түгжрэлийг бууруулахын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа замын цагдаа нар торгуулийн араас хөөцөлдөх байдал руу орж байгааг анхаараарай. Мөн НМХГ гурван тэрбум төгрөгийг торгуулиас бүрдүүлэх, Замын хөдөлгөөний удирдлагын төв торгуулиар долоон тэрбум төгрөг… гэх мэтээр төлөвлөсөн нь иргэд рүү чиглэсэн торгууль гэдгийг анхааралдаа аваарай. 

Нийслэлийн өмчит үйлдвэрийн олон газар байдаг. Ямар ч үр ашиггүй, төсөвт нэг төгрөгийн ч  орлого төвлөрүүлдэггүй атлаа төсөв батлах үеэр ороод ирдэг энэ олон нэгжүүд цаашид жил бүр  100-300 сая төгрөгийн цалингийн зардал авдаг байдлаар  явсаар байх  юм уу. Үүнийгээ тодорхой болгох шаардлагатай.

Д. Пүрэвдаваа
/Төлөөлөгч, Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга/

Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээ төсвийн төсөлдөө орхигдуулсан санагдаж байна. Татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх нь бидний үүрэг гэж бодож байна. Хоёрдугаарт, миний хувьд гэр хорооллоос сонгогдсон төлөөлөгч. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц шинээр тавихад бараг мөнгө тусгаагүй байна. Дахин төлөвлөлт гээд баахан компани шалгаруулчихсан байгаа. Гэтэл эрчим хүч, цахилгаан дулааны асуудлыг нь шийдэхгүй бол тэр ажил урагш явахгүй. Тиймээс энэ ажлуудаа уялдуулмаар байна. Эцэст нь газрын албаныхан газар чөлөөлөх зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Зам чөлөөлөхөд 60-аад сая, барилга байгууламж чөлөөлөхөд 10 орчим тэрбум төгрөг тавьсан байгаа нь хангалтгүй. Ядаж 30-40 тэрбум төгрөг төсөвлөж байж сургууль, цэцэрлэг барих, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай нэмэгдэх нөхцөл бий болно шүү.

П.Наранбаяр
/Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга/
Төсөв бол эрэмбэ юм. Гэтэл төсөвт шинээр хороод байгуулахад зориулж төсөв тавьсан байна. Энэ тийм их яаралтай хэрэгжүүлэх ажил мөн үү. Хороо шинээр байгуулах тухай шийдвэрийг Нийслэлийн ИТХ гаргаагүй байна. Тиймээс энэ асуудлыг нэг жилээр хойшлуулж, төсвийн төсөлд тусгасан хөрөнгийг чөлөөлөх боломж байна. Мөн Богд уул руу алхдаг замын тохижилтод 6.3 тэрбум төгрөг суулгасан байгаа. Би Богд уулын Хамгаалалтын захиргаанаас тодруулахад “Энэ том бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авах ёстой”гэсэн мэдээллийг өгч байна. Тиймээс энэ мэт зардлыг багасгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зардлаа нэмэгдүүлээч ээ. Ердөө 500 сая төгрөг энэ чиглэлд тавьсан нь хангалтгүй юм. Өвөл хүйтэн болохоор тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд гэрийн хорионд орчихдог. Яагаад гэвэл ээлтэй орчин байхгүй, халтирч унаад гэмтэж, бэртэх гээд байдаг. Гэтэл юун Богд уулын алхалтын замыг тохижуулах, хороо нэмж байгуулах талаар яриад байгаа юм бэ. Тиймээс дээр дурдсан хоёр зардлыг хасах саналтай байна.

Д.Гантулга:
/Тэргүүлэгч/

 
Бараг бүх төлөөлөгч гэр хороолол руу чиглэсэн санал хэлж байгааг анхааралдаа аваарай. Мөн П.Наранбаяр төлөөлөгчийн хэлсэн саналыг би мөн гаргаж байна. Хороо хуваахад зориулсан 13 тэрбум төгрөгөөр 13 өрхийн эмнэлэг барих боломжтой шүү. Хоёрдугаарт агаарын дүүжин тээврийн асуудлыг Байгаль орчны яам руу шилжүүлмээр байна. Хотын хувьд эхлээд газар дээр явдаг нийтийн тээвэр, явган хүний замыг засаж сайжруулахад анхаарах хэрэгтэй. Мөн Олимпийн гүүрний хажуугаар явган хүний болон дугуйн зам барихад төсөв тавьсан бол яг ямар ажил аль талаар нь хийхийг тодотгож оруулах шаардлагатай. Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн Хонхтой цэцэрлэгт хүрээлэн гэж ямар учиртай бүтээн байгуулалт вэ. Жил бүр төсөв дээр нэмэлт санхүүжилт төсөвлөгдөж байгааг тайлбарлаж, задаргааг нь авах хүсэлтэй байна.

С. Эрдэнэбаяр
/Төлөөлөгч, Багахангай дүүргийн Засаг дарга/

 
Багахангай, Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдийн ард иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байж бид төвлөрлийг бууруулж, агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэх гарцаа олно. Наад зах нь Улаанбаатар хотын А бүсээс гаргах аж ахуй нэгжийн жагсаалтыг гаргах цаг нь болсон. Энэ асуудлыг зоригтой хөндөх ёстой. Эцэст нь хэлэхэд түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гарч, Хотын орлогч Д.Одсүрэн энэ ажлыг базаж байгаа гэж ойлгосон. Тиймээс миний хэлсэн дээрх дүүргүүд болон бусад алслагдсан бүстэй таны хариуцаж байгаа ажил хэрхэн уялдах вэ гэдгийг бодолцоорой.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.

Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.

АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.

Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.

Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв

Огноо:

,

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.

Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.

Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.

Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.

Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.

Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.

Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.

ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.

Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал7 цаг 8 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Үйл явдал7 цаг 12 минут

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Үйл явдал7 цаг 15 минут

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Үйл явдал7 цаг 18 минут

Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арг...

Үйл явдал7 цаг 22 минут

“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ...

Үйл явдал8 цаг 51 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/19

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал2026/08/19

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..2026/08/19

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..2026/08/19

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал2026/08/19

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал2026/08/19

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал2026/08/19

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал2026/08/19

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох