Тод зураг
Галыг бүрэн унтраалаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо “Да-Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлага 05:06 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй 1 давхар байшинд гарсан байдалтай байжээ.
Гал түймэр унтраах, аврах 10,35,14,63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг газар авахуулахгүй бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.










Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Үйл явдал2021/02/11
Д. Машбат : “Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг. Тухайн улирлыг илтгэх өнг...
-
Дэлхий нийтээр..2023/04/26
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Үйл явдал2022/11/30
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Чөлөөт бүс2019/08/20
Дуучин Ж.Алтанцэцэг, С. Сэрчмаа нар эх орноо тойрон аялан тоглолт хийнэ
