Тод зураг
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд!
Манай улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар ирэхдээ тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-г буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарлаа.
ОХУ-д суралцахаар ирж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аялалын зорилго буюу Цель визита /Purpose of visit/ хэсэг дэх Сургалт буюу Учёба /Education/ гэсэн сонголтыг дугуйлах ёстой байдаг.
ОХУ-ын хилээр нэвтрэхдээ аялалын зорилгоо сургалт гэж тодорхойлоогүй, сургалтын визээ үзүүлээгүй монгол иргэдийг оросын хилийн албаныхан тус улсад 30 хоног визгүй зорчих гэж байна хэмээн ойлгон паспорт болон цагаан хуудас дээр нь холбогдох дардасыг дардаг бөгөөд энэ нь дараа нь тухайн оюутныг оршин суух бүртгэл хийлгэх боломжгүй болгож, хилээр дахин нэвтрэх шаардлагатай болгодог.
Иймээс ОХУ-д зорчиж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө аялалын зорилгоо зөв тодорхойлж, визээр нэвтэрч байгаа тохиолдолд оросын хилийн албаны хүмүүст визтэй гэдгээ хэлж байхыг анхааруулж байна.
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Үйл явдал2021/11/17
“Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал болж...
-
Хэн юу хэлэв...2024/01/18
У.Хүрэлсүх: “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” хэрэгжүүлэх цаг болс...
-
Дэлхий нийтээр..2021/10/04
Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөгчид туршлага судаллаа
-
Дэлхий нийтээр..2022/06/09
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан Хэнтий аймагт болно
