Дэлхий нийтээр..
Оточ Манрамба Их сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна
Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба Их сургуулийн элсэлтийн бүртгэл энэ өдрүүдэд явагдаж байна. Тус сургууль нь 1991 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 31 жилийн хугацаанд бакавлаврын түвшинд Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны cувилагч, Эмзүйч, Буддын судлаач, Уламжлалт анагаах ухааны сувилагч /дипломын/, Төгсөлтийн дараах докторантур, магистрантур, резидентийн болон төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх, зургаан сар ба түүнээс дээш багц цагийн сургалтыг тус тус явуулсаар иржээ.
Тус сургууль энэ оны зургаадугаар сарын 22-нд 21 дэх удаагийн төгсөлтөө хийсэн бөгөөд өнгөрсөн 31 жилийн хугацаанд Уламжлалт анагаах ухааны хүний их эмч 697, УАУ-ы Сувилагч 59, Буддын судлаач 8, Эм зүйч 21, Уламжлалт анагаах ухааны 98 магистрыг тус тус төгсгөжээ. Монгол Улсын хэмжээнд 7 сургуулийг УАУ-ы Их эмчийн мэргэжлээр 3632 төгсөгч төгсжээ. Үүний 697 нь ОМИС-ийн төгсөгчид байх бөгөөд тэдний 94 хувь өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа – 2050”-д Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгоно хэмээн заасан. Тэгвэл ОМИС-ийн хувьд байгуулагдсан цагаасаа Монголын УАУ-ыг өөрийн оронд хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн олон оронд сурталчлан хөгжүүлсээр ирсэн байна. Тодруулбал, сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Д.Нацагдорж Хятад, Англи, Швейцар, АНУ, Болгар, ОХУ,Тува, Итали, Испани, Япон, Польш, Герман, Чех, Австрали, Вьетнам, Дани, Бельги, Солонгос, Непал улсад ажиллаж байлаа. Өнөөдөр түүний шавь нараас 40 гаруй УАУ-ы Их эмч, гадны 15 оронд эрүүл мэндийн салбар, их дээд сургуулиуд болон бусад эмнэлэг, сургалтын байгууллагуудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Мөн дотоодод ЭМЯ, Нийслэлийн ЭМ-ийн Газар, Онцгой байдал гэхчилэн төр захиргааны байгууллагууд, хөдөө орон нутаг, үндэсний төвүүдэд болон өөрийн хувийн эмнэлгийг нээн ажиллуулж байгаа нь ажил эрхлэлтээрээ номер нэг сургууль болохыг харуулдаг. Үүний цаана сургалтын чанар, хичээлийн хөтөлбөр эрхгүй анхаарал татдаг юм. Энэ тухай сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгээс тодруулахад: “Хэдэн мянган жилийн өмнөөс монголчууд анагаах ухааны эрдэмтэн мэргэдийг сургаж ирсэн сургалтын хөтөлбөрөөр оюутнуудаа сургаж ирсэнд манай амжилт оршиж байгаа юм. Оточ Манрамба Их сургуулийн явуулж байгаа энэ сургалтын тогтолцоо 16-р зууны үед бэхжиж тогтсон” тухай ярьсан нь бий. Энд Уламжлалт анагаах ухааны хичээл 70 хувь, өрнийн анагаах ухааны хичээл 30 хувьтай орохоос гадна Буддын сургаалыг үздэг нь чадварлаг мэргэжилтнээс гадна “чанартай” хувь хүнийг бэлтгэн төгсгөж буй нь өнөөдрийг хүртэлх цаг үеийн амжилтын нууц юм.
Энд нэмэхэд, энэ хамт олон дээд боловсролын болон Уламжлалт анагаах ухааны талаар төрөөс баримталж байгаа бодлогыг амжилттай хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч, мэргэжилтнүүдийг сурган бэлтгэсээр ирлээ. Төрөөс УАУ-ы талаар баримталж буй бодлого, Боловсрол, Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, БМИҮЗ-өөс байгууллагын Магадлан итгэлжлэлд 3 удаа магадлан итгэмжлэгдсэн. 2021 онд УАУ-ы Хүний их эмчийн бакалаврын хөтөлбөрийг Магадлан итгэмжлүүлсэн сургууль юм.






Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2022/01/17
Хүн хоорондын зай барихыг анхааруулж байна
-
Үйл явдал2019/08/02
Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн ө...
-
Дэлхий нийтээр..2022/03/16
Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо
-
Дэлхий нийтээр..2021/04/01
ЗГ: Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн...
