Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

УАУ-ы Их эмч Ж.Гончигдорж: Хий, шар, бадганы хувь тэнцүү хурсан өвөрчлөлтэй хүүхэд төрүүлэх боломжтой

Огноо:

,

Сэтгүүлч:

    Темперамент. Энэ бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар. Өөрөөр хэлбэл бидний сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд зүй тогтолт харьцаа, мэдрэлийн тогтолцооны хэв шинжийн онцлог гэдэг. Тэгвэл УАУ-д хий, шар, бадганы өвөрчлөлийн тухай яригдах бөгөөд  энэхүү өвөрчлөлөөр дамжуулан “хэн болохыг” мэдэж бас болно. Үүний дэлгэрэнгүйг бидний дараах ярилцлагаас хүлээн авна уу.

- Хий, шар, бадган гэж юу вэ?
- Хий, шар, бадган нь хүний биед бодитоор оршдог бөгөөд таван махбодын мөн чанарыг агуулдаг. Үүнд: хий нь хий, шар нь гал, бадган нь ус, шороо махбодын мөн чанарыг агуулдаг юм. Хий, шар, бадган нь бас өөрийн мөн чанарыг тодорхойлогч бэлгэ чанаруудтай. Тодруулбал, хий нь зургаан бэлгэ чанартай бол шар, бадган нь тус бүр долоон бэлгэ чанарыг агуулдаг. Эдгээр бэлгэ чанар нь дүрээ хувиргалгүй харилцан тэнцвэртэй оршиж байж хүн эрүүл байна. Хэрвээ дүр байдал хувирч тэнцвэрээ алдвал бие, сэтгэлийн өвчлөл үүсдэг. Ингэж хий, шар, бадганы өөрчлөлтөөс шалтгаалан хүний бие, сэтгэл өвчилдөг учраас хорлогч буюу гэм гэж нэрлэдэг. Тэгэхээр гурван гэм буюу хий, шар, бадган нь нэг талаараа гэмтээгч хүчин зүйл болдог байх нь.
-Юуг гэмтээх үү?
-Хүний цус, мах, булчинлаг хэсэг, өөх, яс, чөмөг, дусал буюу долоон тамирыг гэмтээнэ.
-Тэгвэл хий, шар, бадганы өвөрчлөл гэж юу вэ?
- Өвөрчлөл гэдэг нь тухайн хүнд хий, шар, бадганы аль нэг илүү эсвэл дутуу  тогтсон төрөлх чанар гэж ойлгож болно. Энэхүү төрөлх чанар нь эхийн хэвлийд анх үр тогтсон үеэс эхлээд төрөх хүртэл алгуур  бүрэлддэг. Энэ нь ээжийн сэтгэл санааны байдал, явдал мөр, идээ ундтай холбоотойгоор тогтдог чанар. Тэгээд хүүхэд төрөхөд хий, шар, бадган, хий-шар, хий-бадган, шар-бадган хавсарсан, эсвэл гурвуул тэнцвэртэй хурсан долоон өвөрчлөлийн нэг нь хэдийнэ бий болж, тогтсон байна. Тэрхүү өвөрчлөл нь насан туршид нь өөрчлөгдөхгүй хадгалагдаж үлддэг.
Өвөрчлөл нь өвчлөлийн байдалтай ихээхэн уялдаа холбоотой. Жишээ нь хийн өвөрчлөлтэй хүн хийн өвчнөөр өвдөх, хийн улиралд, хийн цагаар илүү хямрах магадлалтай байдаг. Гэхдээ хийн өвөрчлөлтэй хүн зөвхөн хийн өвчнөөр өвчилнө гэж бодож болохгүй. Хийн өвөрчлөлтэй хүн бадганы, шарын, бадганы өвөрчлөлтэй хүн хийн, шарын гэхчилэн аль алинаар нь өвчлөх эрсдэлтэй. Гагцхүү шарын өвөрчлөлтэй хүн шарын мөн чанартай халуун өвчнөөр өвчилбөл илүү хүнд, хурц хэлбэртэй тусдаг, бадганы өвчнөөр өвдвөл эмчлэхэд арай хялбар байдаг зэрэг махбодын мөн чанараас хамааралтай зүйлүүд бий.
-Тийм байх нь ээ. Өвөрчлөл өөр юуг “хэлж” болох вэ?
-Хийн өвөрчлөлтэй хүн бие жижиг туранхай, царайны өнгө хөхөлбөр, юмыг цээжлэхдээ хурдан ч мартах нь амархан, зүрхний өвчин, даралт ихсэх,толгой өвдөх, нойргүйдэх  гэх мэт өвчнөөр өвдөх магадлалтай. Тэгвэл шарын өвөрчлөлтэй хүн биеийн овор хэмжээ дунд, хөлрөмтгий, оюун ухааны өндөр чадамжтай, элэг, цөс, нарийн гэдэс, нүдний гэх мэт өвчнөөр өвдөх магадлалтай. Хий, шарын өвөрчлөлтэй галын илч ихтэй хүмүүс хөнгөн хөлбөрөнхий чанараар нэг их таргалаад байдаггүй. Гэтэл бадганы өвөрчлөлтэй хүн жаахан идэх төдийд л таргалчих гээд байдаг. Тиймээс бадганы өвөрчлөлтэй хүн аль болох хөдөлгөөнтэй, сэргэг соргог байх ёстой. Хий, шарын өвөрчлөлтэй хүн хөнгөн хурц чанараараа аливаа зүйлийг маш хурдан хүлээж авч ойлгож, тогтоодог бол бадганы өвөрчлөлтэй хүн идэвхтэй байхгүй бол бүр л мунхуураад, таргалаад байна. Иймээс дасгал хөдөлгөөн тогтмол хийхгүй бол таргалалт өвчинд өртөх өндөр эрсдэлтэй. Энд нэмэхэд бадганы өвөрчлөлтэй хүн цайвар царайтай, удаан хөдөлгөөнтэй, ой тогтоолт удаан ч хадгалах чанар нь удаан гэх мэт төрөлх чанартай.
-Ямар өвөрчлөлтэй хүүхэдтэй болмоор байгаагаа зохицуулж болох хэрэг үү?
-Дангаараа байгаа өвөрчлөлүүд өвчинд өртөмтгий байх нь давамгай байдаг. Тэгэхээр хий-шар, хий-бадган, бадган-шар гэж хавсарсан байвал зүгээр. Харин хий, шар, бадган тэнцүү хэмжээтэй хурсан байвал хамгийн сайн өвөрчлөл гэж үздэг.
Хийн хөнгөн чанар, бадганы уужуу, батлаг чанар, шарын хурц, бүтээлч чанар гэдэг ч юм уу хий, шар, бадганы мөн чанарууд хувь тэнцүү өвөрчлөлтэй бол амьдралд ахуй болоод тавилан ч их сайн байна. Өвчлөлийн хувьд ч тэсвэр тэвчээртэй харьцангуй эрүүл хүн төрнө гэсэн үг. Иймээс эх хүн хүүхдээ хэвлийдээ тээж байхдаа энэрэнгүй зөөлөн, уур уцааргүй, хүсэл шунал багатай, аль болох гэгээлэг, зөв зүйлийг санаж, сэдэж, уужуу, тайван ухаантай байх хэрэгтэй. Ээжийн сэтгэл санааны байдал болоод хоол тэжээл нь хэвлий дэх хүүхдэд маш чухал нөлөөтэй. Дан бадганыг үүсгэх усан махбодтой хүнд чанарын хоол идэх, эсвэл халуун исгэлэн идээ ундыг хэтрүүлэх, хоолоо хорих  нь маш муу. Тиймээс жирэмсний хугацаанд хоол унд, сэтгэл санаагаа ихэд анхаарах хэрэгтэй. Тэгж байж хий, шар, бадганы хувь тэнцүү хурсан өвөрчлөлтэй хүүхэд төрүүлэх боломжтой.
-Нялх хүүхдийг сүүлний тосоор тосолж, иллэг хийж, ясны шөлөнд оруулдаг. Нас ахихаар ч бас ингэх ёстой юу?
-Яг тийм. Уламжлалт анагаах ухаанд хөгшид болон нялхас гэж ярьдаг шүү. Хий махбодыг тэнцвэржүүлэх эм, эмчилгээ нь урт наслуулж, хөгшрөлтийг удаашруулах арга болчхоод байгаа юм. Хүний биеийн доод хэсэг буюу сүүж, бэлхүүсний орчим, хүйсээс дооших хэсгийг хийн орон гэдэг. Зүрх судас, яс, чих, мэдрэлийн тогтолцоо, арьс хүрэлцэхүй, олгой, амин судал гэх мэт эрхтнүүдийг хий гэдэг ойлголтод хамруулж үзэж болно. Хийн өвчнүүд гэхээр ядаргаа, зүрх судасны эмгэгүүд байх жишээтэй. Ийм үед төөнүүр эмчилгээ хийнэ. Шар тос хэрэглэнэ. Бас хонины махтай шөл, таван цулын шөл, саримстай хар шөл, битүү шөл, банштай шөл уух нь хийг дардаг. Ингэснээр ядаргаа тайлж, хийг тэнцвэржүүлж, хөгшрөлтийг удаашруулах нөлөөтэй.
-Удахгүй өвөл боллоо. Энэ улиралд яаж идээ ундаа тохируулах ёстой вэ?
-Өвлийн улиралд хүний хоол шингээх чадал нь маш сайн байдаг учраас шим, тэжээлтэй хоолыг цадталаа идэж болно. Харин хаврын улиралд галын илч буурч ходоод, гэдэсний бадган салс ихсэж хоол шингээх чадвар багасдаг учир бүлээн, хөнгөн чанарын зүйл идэж, уух хэрэгтэй. Зун бол шингэц сайтай хөнгөн, бүлээн, тослог хоол ундыг хэтрүүлэлгүй хэрэглэнэ. Намар халууны улирал учир хөнгөн, сэрүүн хоолыг бага багаар иднэ.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав

Огноо:

,

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Энэ талаар  НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.

Тус байгууллагын  мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.

Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.

Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.

Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.

Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Газын зурваст ажиллаж байсан Al Jazeera телевизийн сэтгүүлч Вишах Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мэдээллээр, сэтгүүлч Вишах Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжилж байх үед цохилтод өртсөн бөгөөд хамт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг эмгэнэн хүндэтгэл үзүүлжээ.

Газын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд:

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг
  • Сурвалжлагчдыг онилохгүй байхыг
  • Олон улсын байгууллагууд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Al Jazeera телевизийн зүгээс сэтгүүлчийн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөний бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байгааг онцолжээ.

Сүүлийн саруудад Газын зурваст хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэн талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнууд мөргөлдөөний бүсэд хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буйг тэмдэглэж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд Газын зурваст агаарын цохилт, хуурай замын ажиллагаа үргэлжилсээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал13 цаг 39 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...15 цаг 44 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..17 цаг 29 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал18 цаг 5 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал18 цаг 35 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал18 цаг 51 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох