Хэн юу хэлэв...
Монгол Улсын Гавьяат багш, Зурхайч Я.Аюурзана: Нэг өдрийн зурхайн мэдээллийг нэг хуруу дарам зайд багтаасан
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдээс жил бүрийн шинэ оны босгон дээр “Цаг тооны бичиг”, “Зурхайн өврийн дэвтэр”-ийг планерын хамтаар хэвлүүлэн гаргадаг уламжлалтай. Энэ тухайгаа тус хийдийн зурхайч, МУ-ын Гавьяат багш Я.Аюурзана ийнхүү ярьж байна.
- 2023 оны “Цаг тооны бичиг” худалдаанд гарсан байна. Үүнийг “тайлж” уншихад учир байна уу. Тухайлбал, шүтэн барилдлага, барилдлага, дүвзий, жэдзий гэхчилэн ямар учиртай вэ?
- Туулай жилийн “Цаг тооны бичиг”-ээ зохиож, хэвлэн гаргалаа. Олон жил өдөр тутам үйл ажиллагаандаа тогтмол хэрэглэж хэвшсэн олон хүн байдаг юм. Монголчууд нарны /аргын/ тооллыг хэрэглэхийн зэрэгцээ сарны /билгийн/ тооллыг хэрэглэж явдал мөрөө тэгшитгэж явдаг ард түмэн. Цаг тооны бичгийг хэрэглэснээр аливаа эрсдэлээс сэргийлж, гариг эрхсийн эерэг нөлөөллийн дор ажил үйлээ хийж, цаашдын үйлсээ тэгшилж явахад тусалдаг юм. Энэ “Цаг тооны бичиг”-т жил, сар, өдөр /арга, билгийн/, жил өдөр, өдрийн мэнгэ, өдрийн суудал, тухайн өдөрт эрхшээж буй дүвзий литийн саран од, наран од, жэдзий литийн саран од, сар ба жил өдрийн учрал бүхий эзэн тэнгэр, тухайн өдрийн од гаригийн махбодын барилдлага, орд хийгээд өдрийн шүтэн барилдлага зэргийг тайлбарын хамт оруулсан нь сайн өдөр цагийг сонгох болоод бусад олон үзлэгт ашиглах боломжийг сайтар хангасан юм.
“Цаг тооны бичиг”-ийг сайн өдөр сонгоход хэрэглээд зогсохгүй жилийн ноён нуруу болоод өөрийнхөө жилийн төөргийг харж арга засал хийлгэж анхаарах зүйлээ мэдэж, эрсдэлээс зайлах, зурхайн үзлэгүүдийг ашиглан зам мөрөө тэгшилж явахад ашигладаг. Ийм учрыг мэдэж ашиглах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
- Та тухайлбал, өдөр бүрийнхээ зурхайг хардаг уу?
- Өдөр бүр харалгүй яах вэ. Өөрийн үйл ажиллагаандаа хараад зогсохгүй бусдын үйлд туслахад үүнийг л ашиглана шүү дээ. Ажил үйлээ эхлэх, ирэх явах, нүүх суух өдрийг үзэх, бэрийн үйлд сайн өдрийг сонгох, шинээр төрөгсдийн төөрөг зурах, нас барагсдын зурхай /алтан сав/ гэх мэт зурхайн үзлэгт “Цаг тооны бичиг” чухал хэрэгтэй юм.
- Уламжлал ёсоор оны өмнөхөн туулай жилийн “Зурхайн өврийн дэвтэр” хэвлэгдэн гарчээ. Энэ жижигхэн номыг “ноортол” нь элээсэн байхыг олонтаа харсан. Учир юу байна вэ?
- “2023 он-Туулай жил Зурхайн өврийн дэвтэр” хэвлэгдэж ашиглахад бэлэн болсон. Энэ нь аргын тоог голлож, билгийн тоог дагуулж зохиосон болохоор 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 12 дугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр хэрэглэдэг юм. Жил өдрийг амьтдын дүрсээр нь, таван махбодынх нь өнгөөр ялган. Дашням, Балжинням, модон хохимой, тэрсүүд тухайн өдрийн гариг одны махбодын барилдлага, билэгт сайн өдрүүд, үс засуулах, хутганы ир өдөр, лусын буулттай өдөр, эмчилгээ эхлэхэд муу өдөр, зам мөрд гарахад муу өдөр гэх мэт сайн муу өдрүүдийг дүрс болон үсгээр тэмдэглэж, нэг өдрийн зурхайн мэдээллийг нэг хуруу дарам зайд багтаасан нь хармагц нэн ойлгомжтой, ашиглахад хялбар болгосон нь ямар ч хэлтэй, ямар ч насны хүн ашиглаж болдог юм. Ийм болохоор хүмүүс жилийн турш өдөр бүр эргүүлэн харж, ажил үйлсээ төлөвлөж, тэмдэглэж бичих зэргээр ашигласаар элэгдэж ноордог юм.
- Хавтасны зургаасаа эхлээд л бүгд утга учиртай байх нь ээ. Илүү тодруулж тайлбарлаж өгөөч.
- “Зурхайн өврийн дэвтэр”-ийн хавтасны нүүрэн дээр 12 жилээ гал, шороо, төмөр, ус, мод гэсэн таван махбодын өнгөөр ялгаж байрлуулсан цагийн хүрдний зураг тавьсан. Энэ нь гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий гэсэн найман суудалд ямар ямар жил байрлаж, тэдгээр жилийн хүү, нөхөр, дайсан, эх гэсэн амин махбодын шүтэлцээг үзүүлсэн байгаа юм. Тухайлбал: Бар жилтэй хүн модон амьтай, түүний хүү махбод нь гал /могой, морь жилтэн/, нөхөр махбод нь шороо /луу, хонь, нохой, үхэр жилтэн/ дайсан махбод нь төмөр /бич, тахиа жилтэн/, эх махбод нь ус /гахай, хулгана жилтэн/ гэх мэтээр ойлгож ашиглана. Бас эрхтэн махбодын барилдлагыг 52-р хуудсанд хүснэгтээр үзүүлсэн байгаа. Энэ барилдлагууд нь хань ижил болох хүнээ болон хамтарч ажиллах хүнээ сонгоход чухал хэрэгтэй үзүүлэлт юм. Жилийн 24 улиралд бие хийгээд ажил үйлсээ зохицуулах, мөн амьдралын олон үйлдээ зурхайн бусад үзлэгүүдийг ашиглан явдал мөрөө зөв зохицуулж эрсдэлгүй байх боломжийг энэхүү “Зурхайн өврийн дэвтэр”-ээр олгосон байгаа.
Хавтасны ар талд нь Дүйнхор /Цагийн хүрдэн/ Бурханы тарнийн найман түмэн дөрвөн мянган /84000/ үсгийг арван үсэгт хураан чуулган болгосон номын хураангуй “Намжувандан” /Асар эрх төгөлдөр арав/ байгаа. Энэ нь цаг ийгээд, зүгийн гай зэтгэр, барцад саад, өвчин зовлон, үхэл хагацал, хулгай дээрэм, элдэв муу ёр, бузар дэв, хэл амыг зайлуулж, ээл ивээл буян хишгийг дэлгэрүүлдэг тустайг бодож энэ жижиг номыг өвөртөө биедээ авч явууштай юм хэмээн “Өврийн дэвтэр” гэж нэрийдсэн юм.
“Цаг тооны бичиг”-ийн хавтасны ар талд “Намжувандан” тавьсан нь таны байгаа газар орон, гэр байшинд элдэв муу ёргүй, ээлтэй байхын тухайд тавьсан юм.
Харин “Цаг тооны бичиг”-ийн нүүрэн талд номин эрдэнийн өнгөтэй таван өнгийн гэрэл цацруулан 3000 ертөнцийг гийгүүлж, өвчин зовлон зуурдын үхлээс сэргийлэх, хүслийг биелүүлэх увдистай чандмань эрдэнэ /манай Манба Дацангийн бэлгэ тэмдэг/ байрлуулсан байгаа нь гэр орон, ажлын байранд нь өлзий хутаг оршиж, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхыг бэлгэдсэн юм.
- Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
- “2023 оны планер –Үзэсгэлэн үйлдэгч Туулай жил” хэвлүүлж гаргасан. Энэ нь бүх сар, өдрүүдийн зурлагыг нэг хавтгайд байрлуулсан нь ажлаа төлөвлөж, хийсэн зүйлээ тэмдэглэдэг ажил хэрэгч хүмүүст нэн хэрэгтэй байдаг юм. “Цаг тооны бичиг”, “Зурхайн өврийн дэвтэр”, “Планер”-аа байнга ашиглаж гариг эрхсийн сөрөг нөлөөллөөс сэргийлж, эрсдэл зовлонд учрахгүй байж, ажил үйлс нь өөдрөг, эрүүл энх, жаргал цэнгэлээр дүүрэн байхын ерөөлийг уншигч та бүхэндээ өргөе.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2023/03/15
“Өвсний үндэс” хөтөлбөрийн 217.1 мянган ам.долларын санхүүжилтийн гэ...
-
Дэлхий нийтээр..2024/12/23
Нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт орлоо
-
Дэлхий нийтээр..2024/07/23
Өнгөрсөн хоногт үерийн 19 дуудлагаар үүрэг гүйцэтгэв
-
Дэлхий нийтээр..2020/11/02
Энэ сард 10 удаагийн нислэг үйлдэнэ
