Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Аливаа учрал тохиол нь буян ерөөлийн үр байдаг

Огноо:

,

Сэтгүүлч:

 /Аян замын тэмдэглэл/

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18
 
Өглөөний 06:40 цаг. Эх орныхоо баруун зүгийг чиглэн өглөөний нартай уралдан манай баг замдаа гарах гэж байна. Завхан нутаг... Бүүр түүрхэн санагдах хүүхэд насанд үлдсэн эмээ, өвөөгийн яриа. Эд маань залуудаа энэ нутагт өвөө аймгийн прокурорт, эмээ хүүхдийн эмнэлэгт нь ажиллаж байсан юм гэнэ лээ. Даанч нарийн ширийнийг тэр бүр уудалж явсангүй нь, нас багын алдаа л гэх байх даа. Харин одоо он цагийг хүлээгээч гэж гуйвал лав тоомжиргүй харцаар шилбүүрдэн урссаар, бүүр хурдан урсах мэт. Яг ийм мөчид өчигдөр ямар үнэтэйг илүүтэй мэдрэх шиг болохыг яана. Тийм ээ, ярих бүртээ л тэд хөөр дүүрэн байдаг сан. Тод санаж байна. Лав гоё дурсамж тэнд бий болов уу. Тийм болохоор энэ удаад Завханд очиж үзэх болсондоо баярлахын учир нь нэг талаас хөгшчүүлээ санасан сэтгэлийнх үү гэлтэй. Харин нөгөө нь өөр. Тааралдаад өнгөрөх нь нэгэн жарны ерөөл байдаг гэлцдэг дээ. Аливаа учрал тохиол нь буян ерөөлийн үр байдаг ч гэж ярьцгаадаг. Хутагт хувилгаадын нутаг болсон Завханд, тэндээс төрсөн багш нартай очно гэдэг магад урьдын их сайны ерөөл хэмээн сүслэн бодож, бас баярланам..


ТӨСӨӨЛӨЛ
 
Завхан аймаг нь ирэх онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал, 1923 онд байгуулагдсан Монгол улсын ууган таван аймгийн нэг Завхан нь говь, хангай, хээр тал хосолсон түүх дурсгал, байгалийн сайхан цогцолсон нутаг.
Алдарт Отгонтэнгэр хайрхан /Монголын хамгийн хүйтэн цэг болох Тосонцэнгэл сум, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрхан энэ аймагт оршдог. Отгонтэнгэр хайрхан нь дэлхийн хамгийн анхны эх газар бөгөөд Этүгэн буюу их уснаас өтгөрч гарч ирсэн анхны Өтгөн эх газар гэсэн утгатай/, Даян хайрхан, Цагаан, Ногоон нуур, Улаагчны хар нуур, Тэлмэн нуур, Сэнжит цохио, Загастайн давааны хүн чулуу....гээд байгалийн үзэсгэлэнт газрууд Завхан тийш зорих нэг шалтгаан болдог гэлцдэг дээ. Бас Завханы зэрлэг ойн жимс, өнөөх улаан сармис, малын түүхий эд, бүтээгдэхүүнийг нь эко хэмээн онцолно.

Завхан явахыг мэдсэн нөхөд маань дулаан хувцаслахыг сануулах нь өвөлдөө хүйтнийг төвөггүй ойлгуулна. Энэчлэн магад хүнд хэлэхэд ичмээр /ядмагхан байж мэдэх/ төсөөлөлтэй 1000 км-ийн урт замд гарч байгаа маань энэ.
 
ХОЛЫН ЗАМД
 
Завхан аймгийн Бурхан шашинтны төв “Төгс буянт Жавхлант” хийдээс санаачлан, аймгийн Засаг даргын газартай хамтран зохион байгуулж буй “Бурханы шашин ба Шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд “Очирваанийн хувилгаад, хамба нарын номын айлдвар”-т оролцохоор Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн, Завхан аймгийн Бурхан шашинтны төвийн тэргүүн Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн, Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн, Манба Дацан хийдийн хамба лам, Оточ Манрамба их сургуулийн захирал, Монгол Улсын хүний Гавьяат эмч Д.Нацагдорж болон Монгол зурхай Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам, Монгол Улсын СГЗ, зурхайч, гэвш Ж.Гончигсүрэн, Дэчинравжаалан хийдийн хамба, гэвш М.Хүрэлцэнд ламтан болон арын албаны хүмүүс бүхий гурван машинтай 11-үүлээ гарлаа.

Нар мандахтай зэрэгцэн хотоос гараад удсан ч үгүй шуурах нь цас орохыг сануулна. Явсаар 10:25 цагт зам зуур дахь  “Хаан бууз”-д өглөөний цайгаа ууцгаан, биеийн чилээг гаргаж цааш хөдөлсөөр 3 цагийн дараа Архангай аймгийн Цэцэрлэг хотод ирлээ. Монголчууд хувьтай хүн хур борооноор хэмээн бэлгэшээдэг дээ. Шуурч байсан цас төдөлгүй намуухан хаялж, Цэцэрлэгт цав цагаан орчин тосон авсан юм. “Очирваанийн хувилгаад хамба нар”-ыг Завхан явааг мэдсэн Архангайн сүсэгтнүүд багш нарыг  "Фламинго" ресторанд урьж, үдийн зоог барин, дурсгалын зургийг татууллаа. Эндээс гарч, нарны эртэд зам дөхөхөөр яаравчилсан манайхан 20:10 цагт Загастайн даваан дээр ирлээ. Энд нутгийн удирдлагууд, сүсэгтэн олон, Завхан аймгийн 24 сумын хийдийн Хамба лам нарын төлөөлөл нүүдэл тосдог монгол уламжлалаар цай сүүнийхээ дээж, идээтэй угтлаа. Ингээд цуваа болж явсаар 21:30 цагт Улиастайн Завхан буудалд буудаллан, цаг оройтсон учраас “богинохон” уулзалт хийснээр энэ өдрийн ажил өндөрлөв.
 
МАРГААШ НЬ
 
2022 оны арваннэгдүгээр сарын 19. Багш нарыг Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хүлээн авч уулзсанаар өглөөг эхлүүлэв.

11:00 цаг: УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын үзвэрийн их танхим. 360 хүний суудалтай энэ театрт 1922 онд Залуучуудын эвлэлийн сайн дурын уран сайханчдын бүлгэмийнхэн анхны уран бүтээлээ толиулснаас хойш 100 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Он цаг яах аргагүй хуучных болохыг харуулах ч театр бол хүний сэтгэлийг эмчилдэг ариусгалыг бий болгодог сүм юм /Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар/ болохоор өөрийн эрхгүй хэзээний танил сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ нь хөдөө, хотоос үл хамаарах аж.
 
Багш нар ном айлдах тухай сонсоод ирэх сүсэгтнүүд. Нас насныхан үзэгчдийн танхим руу  орцгооно. Танхимд Богд Хаант Монгол Улсын төрийн дуулал болох “Зуун лангийн жороо луус” дуу зөөлөн эгшиглэнэ. Тайзнаа урьсан зочдод зориулж суудал засаж. Тайзны хананд Бурхан багш, Жанрайсиг, Дарь эх бурхдыг байрлуулсан аж. Удсан ч үгүй бүгд  суудлаа эзлэхэд Төгс буянт Жавхлант хийдийн болон Завхан аймгийн нийт сумаас ирсэн лам хуврагууд “Итгэл”, “Ганданлхавжа”, “Ширнэн”-г хурсны дараа хөтлөгч тайзнаас хөтлөгч:

... Завхан сайхан нутагтаа морилон ирж, тухлан саатсан Хутагт, хувилгаад, Хамба нар, аймгийн Хөгжимт жүжгийн театрын үзвэрийн их танхимд хуран чуулсан лам хуврагууд, сүсэгтэн олон, ард иргэд Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.  Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж, Завхан аймгийн Бурхан шашинтны төв Төгс буянт Жавхлант хийдээс санаачлан, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй “Бурханы шашин бат Шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд “Очирваанийн хувилгаад, хамба нарын номын айлдвар” /Монгол төрийн тамгатай 13 хутагтын 10 нь Завхан аймгаас тодорсон бөгөөд газарзүйн хувьд Отгонтэнгэр хайрханыг тойрон мэндэлсэн байдаг/ ийнхүү эхэлж байгааг дуулгаад хүндэт зочдоо танилцууллаа.
 
ӨГЛӨГИЙН ДЭЭД НЬ НОМЫН ӨГЛӨГ
 
Жагжамүний Будда: Авсныхаа хэрээр авах эрх боломжоо гээдэг бол
                                    Өгснийхөө хэрээр илүү ихийг авах чадвартай болно”.
 
Өглөг олон янз бөгөөд буяны бүхий л өглөгийг номын өглөг, аюулгүйн өглөг (Осол гэмтлээс сэргийлэх, амь нас аврах, гэмт хэрэг, буруу үйлдлээс сэргийлэх г.м), эд материалын өглөгт багтаан хураадаг юм. Үүнээс өглөг өглөгийн дотроос номын өглөг дээд нь гэлцдэг.
 
Монгол оронд дээдийн ном гурвантаа дэлгэрч, Монгол хүний амьдрал, үйл хэрэг, ахуй соёл, ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэн монгол гэх өнгө аястайгаар түмний тусад түгэн дэлгэрсэн ерөөлтэй билээ. 


“Бурханы шашин бат Шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд: 
  1. Бурхан шашинтны төвийн тэргүүн Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн– “Бурханы шашинг шүтэхийн ач тус”
  2. Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн – “Зөв үзэл, сайхан сэтгэлийн ач тус”
  3. Манба Дацан хийдийн хамба лам, Оточ Манрамба их сургуулийн захирал, Монгол Улсын хүний Гавьяат эмч Д.Нацагдорж – “Эрүүл мэнд урт наслахын үндэс”
  4. Монгол зурхай Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам, Монгол Улсын СГЗ, зурхайч, гэвш Ж.Гончигсүрэн  - “Од эрхэс лус савдаг”
  5. Дэчинравжаалан хийдийн хамба, гэвш М.Хүрэлцэнд – “Буян ба нүгэл” тус тус сэдвээр илтгэл тус тус уншсан юм. Ингээд илтгэл дуусахад лам хуврагууд маань “Дашчийрэвийн сан айлдаж, сүсэгтнүүд буян хишгийн даллага авч, адис хүртээв.
 Ийнхүү Улиастай хотоос эхэлсэн “Очирваанийн хувилгаад, хамба нарын номын айлдвар” уулзалт маргааш нь Тосонцэнгэл, Их-Уул сумдад үргэлжилсэн бөгөөд гурван сумын 1700 гаруй сүсэгтэн хамрагдсан юм.  
 
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ: ЗАВХАН БОЛ ХУТАГТ ХУВИЛГААДЫН ӨЛГИЙ НУТАГ
 
... Сэтгэгдэл маш өндөр байна.Завхан бол хутагт хувилгаадын өлгий нутаг. Аймгийнхаа түмэн олны тусын тулд Завхан аймгаас төрөн гарсан хутагт хувилгаад, хамба нараа урин залж, томоохон сумдадаа лекц уншуулж байна. Бурханы шашныг, Буддын гүн ухааны талаас нь хутагт хувилгаад хамба нар маань тайлбарлан сургаалаа айлдаж байгаа нь энэ үйл ажиллагааны ач холбогдол юм. Монголчууд бид Буддын шашинтай ард түмэн. Тиймээс Буддын шашны сургаал номыг зөв талаас нь ойлгож, мухар сүсгээр биш авах гээхийн ухаанаар ханддаг болоосой гэдэг үүднээс энэ арга хэмжээнд хандаж байна. Дараа дараагийн удаад үлдсэн 21 сумандаа энэ үйл ажиллагаагаа хэрхэн шийдэх талаар өчигдөр аймгийн ИТХ-аараа ярилцсан байгаа.

 
“СОЁМБО” АКАДЕМИЙН ЗАХИРАЛ, БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОР А.САНЖМЯТАВ: БУДДЫН СУРГААЛ БОЛ ГАРЦААГҮЙ ҮНЭНД ТУЛГУУРЛАДАГ
 
-Та сая Завхан аймгийн Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын дэргэдэх сүсэгтний зөвлөлийн гишүүн боллоо. Өөрийгөө товчхон танилцуулах уу?
-Би “Соёмбо” академийн захирал, Боловсрол судлалын доктор хүн. Намайг А.Санжмятав гэдэг. Миний хувьд “Отгонтэнгэр хөгжил сан” ТББ-аар дамжуулан, Завхан нутгийн ард иргэдийг соён гэгээрүүлэх, түүх уламжлалаа танин мэдэх, залуучуудын сум орон нутгийн нь талаарх мэдлэгийг өргөжүүлэх, нутагтаа аялах, танилцах, хутагт хувилгаад, хамба багш нарын сургаал номыг сонсох гэхчилэн уламжилж ирсэн түүхийн мөн чанарыг тухайн үеийн эх сурвалжийг үндэслэн 20-иод ном гаргасан байна. Уламжлалаа мэдэж байж бид цаашаа явах ёстой шүү.  Эдгээрийг ач холбогдлыг олж харсан нутгийн олон маань намайг шашны зөвлөлийн гишүүнээр  энэ удаад сонголоо.
-Завханчууд аймаг байгуулагдсаныхаа 100 жилийн ойдоо зориулан сайхан арга хэмжээг зохион байгуулж байна. Сайхан санагдаж байна. Та энд өөрийн бодлоо хуваалцах уу?
- Энэ бол маш гайхамшигтай зүйл. Завхан нутгаас төрсөн хутагт хувилгаад, хамба лам нарын шашин номын үйл хэргийг нэг дор сонсон гэдэг сайхан хэрэг. Нөгөө талаараа Бурханы сургаал номыг илүү бодитой, илүү шинжлэх ухаанчаар, илүү амьдралд ойрхон байдлаар хүлээж авч байна шүү дээ. Аль нэг хийдэд ирээд залбирч, мөргөөд л гардаг байсан бол Бурханы сургаал номыг өөр түвшинд үзэж харж, мэдрэх боломж энэ байлаа. Бурхан багш айлдсан байдаг даа. Ямар ч сургааль суртлыг авахдаа тал талаас нь сайтар шалгаж үзэх хэрэгтэй, алтыг хольц хог байхгүй шижир мөн гэдгийг шалгадаг шиг. Миний сургаалийг ч бас тэгж шалгаарай гэж. Үнэхээр л ихэс дээдсүүд маань бүх талаас нь Бурханы сургаалыг тайлбарлаж байна. Манай сүсэгтнүүд Буддын сургаал бол гарцаагүй үнэнд тулгуурладаг, хүний амьдралд ойрхон шашин юм ойлгож авсан болов уу.
 
ЛАМ Г.БҮРНЭЭ: БАГШ НАРЫГ ИРНЭ ГЭЖ ДУУЛААД ИХ ДОГДОЛСОН

 
-Бяцхан ламаахай нар олон байна шүү. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
-Намайг Г.Бүрнээ гэдэг. Би 13 настай. Тосонцэнгэл сумынхаа хийдэд шавилан суугаад гурван жил болж байна. Лам болох мөрөөдлөө биелүүлж, Бурханы ном үзэж байгаадаа баярладаг юм аа.
-Ном их сурч байна уу?
-Тийм ээ, “Итгэл”, “Ганданлхавжа”, “Ширнэн” гээд олон юм сурсан.
-Өнөөдрийн арга хэмжээ ямар санагдаж байна вэ?
-Би одоо гэгээнтэн, хувилгаад хамба багш нар болон Тосонцэнгэлийнхээ лам хуврагуудтай нэг тайзнаас “Итгэл”, “Ганданлхавжа”, “Ширнэн” унших гэж байна. Багш нарыг ирнэ гэж байна дуулаад их догдолсон. Ийм мундаг хүмүүстэй уулзаад би азтай байна аа.

 
Энэчлэн энд хурсан сүсэгтнүүд Монголын уламжлалт бурхны шашинд хүний бие, хэл, сэтгэлийг засах арга ухаан ямар гүн дэлгэр болохыг ухааруулсан үр дүнтэй айлдвар болсонд ихэд олзуурхаж буйгаа таарсан олон талархан ярьж, зорин ирсэн багш нарт баярласан сэтгэлийг сонины хуудсаараа дамжуулан хүргэхийг хүсч байлаа. Багш нар бас эдгээр гурван сумын хүрээ хийдээр орж, лам нартай нь уулзан тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажил, анхаарах зүйлийг сэтгэл харамгүй зөвлөж, дор бүрнээ ном эрдэмдээ шамдан суралцахыг захисан юм.  
 
Ийнхүү Очирваанийн орноос тодорсон Хутагт, хувилгаад, Завхан аймгийн уугуул гаралтай хамба нар хамтран дээрх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, мөнхүү Бурханы шашнаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлэх тэргүүтэн олон олон зорилтот, хөтөлбөрт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг хэсэг нь энэхүү илтгэл болж байгаа билээ.
 
“НУТАГ” БУЦАХАД

 
Хоёр өдрийн ажил дуусч, төрж өссөн, ажиллаж амьдрах Улаанбаатар хот руугаа буцаж байна. Эдгээр өдрүүд нүд ирмэхийн зуурт амсхийх завдалгүй өнгөрснийг сая машинд суухдаа л анзаарах шиг. Замын уртад багш нарын лекцээс тэмдэглэн авснаа дэвтрээ эргүүлэн харж явна. Бурханы сургаал ном бол хилэнцийг арилгах, буяныг хураах, зовлон хийгээд зовлонгийг шалтгааныг хорих, мунхагаас салах, гэгээрэлд хүрэх мөрд хөтөлдөг тул багш дээдсээс бурханы сургаал, айлдварыг сонсох нь чухал хэмээдэг дээ: 
  • Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн: “Дэлхий дээр олон шашин оршин тогтнож байна. Тэдгээрээс бурханы шашны нэг ялгамжаатай тал нь шүтэж байгаа, суралцаж байгаа хүмүүс илүү тайван, илүү амар амгалантай, бусдын төлөөх сэтгэлтэй байдаг”. 
  • Монгол Улсын хүний Гавьяат эмч Д.Нацагдорж:“Эрүүл мэнд гэдэг нь нас нь урт, амь нь бат, өвчин эмгэггүй, амар амгалантай эрүүл орших асуудал юм. Бие, сэтгэл амар амгалантай байх нь эрүүл өвчингүй оршихын үндэс болно”. 
  • Монгол Улсын СГЗ, зурхайч, гэвш Ж.Гончигсүрэн:“Худгийн ус, хүний буян хоёр хэмжээтэй”. 
  • Дэчинравжаалан хийдийн хамба, гэвш М.Хүрэлцэнд:“Бурхан Өчүүхэн буяны үрээс хэмжээлшгүй амар амгалан гардаг. Мөн өчүүхэн нүгэл хилэнцийн үрээс тэсэшгүй их зовлон гардаг гэж айлдсан. Иймд нүгэл буяныг бага гэж бодож болохгүй юм”. 
  • Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн: “Жаргалыг үгүй болгоод байгаа дайсан гадна талд биш дотоод сэтгэлд байдаг”.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм. 

Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм. 

Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ. 

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна. 

Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ. 

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна

Огноо:

,

COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нэгдсэн мэдээллийн сантай хослуулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа өргөн уудам, алслагдсан нутагт тархсан тул газрын эвдрэл, доройтол, нөхөн сэргээлтийн явцыг зөвхөн газар дээрх уламжлалт шалгалтаар тогтмол хянахад хүндрэлтэй байдаг.

Уул уурхайн хяналт шалгалтаар түгээмэл илэрдэг зөрчилд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийхгүй байх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхгүй байх, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний шаардлага зөрчих, усны нөөц болон усан орчны хамгаалалтын дэглэмийг хангахгүй байх зэрэг асуудал багтдаг.

Мөн уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын өөрчлөлтийг зохих ёсоор нөхөн сэргээгээгүй тохиолдол гардаг нь хөрс, усны нөөцөд дарамт учруулж, газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ.

Иймээс уул уурхайн хяналтад зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, дрон болон нэгдсэн мэдээллийн санг хослуулан ашиглах боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.

Технологид суурилсан хяналтаар газрын гадаргын өөрчлөлт, уурхайн талбайн тэлэлт, усны сан бүхий газрын өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг тогтмол ажиглах боломжтой. Ингэснээр эрсдэл өндөртэй талбайг эрт илрүүлж, улсын байцаагчийн газар дээрх шалгалтыг илүү зорилтот, шуурхай, нотолгоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/08/20

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Үйл явдал2026/08/20

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Үйл явдал2026/08/20

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Үйл явдал2026/08/20

Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арг...

Үйл явдал2026/08/20

“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ...

Үйл явдал2026/08/20

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/19

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал2026/08/19

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..2026/08/19

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..2026/08/19

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал2026/08/19

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал2026/08/19

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал2026/08/19

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал2026/08/19

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох