Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Хан-Уулчууд хамтад нь дэмжиж, багаар нь сонгоно гэдгээ илэрхийлсээр байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Ардын Намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд XII тойрогт нэр дэвшигч Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нар дүүргийнхээ хороодын иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа үргэлжлүүлж, Хан-Уул дүүргийн 20, 22 дугаар хороонд ажиллалаа.

МАН-аас Төрийн соёрхолт, эмч Т.Мөнхсайханыг эрүүл мэндийн салбартаа их ажил хийгээсэй, хэвлэл мэдээллийн төлөөлөгч Л.Нинжжамцыг хүүхэд, эмэгтэйчүүд болон нийгмийн асуудалд дорвитой ажил хийж, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг хот, нийслэлийн засаг захиргааны төлөө тууштай ажиллаасай хэмээн итгэл хүлээлгэн, УИХ-ын сонгуульд илгээгээд байгаа.

Иргэд, сонгогчидтой хийх уулзалтад оролцсон сонгогчдын хувьд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлж, шийдвэрлэх боломжийн талаар нэр дэвшигчдээс асуулаа.

Тухайлбал, хүн ам ихтэй 20-р хорооны оршин суугчдын хувьд тулгамдаж байгаа гол асуудал бол арьс ширний үйлдвэрлэлийн бохирын өмхий үнэр байна. Олон жил бохирын хортой үнэрт амьдарч байгаа оршин суугчид эрүүл мэндээрээ хохирч байна гэдгийг эмч Т.Мөнхсайхан болон Засаг дарга Ж.Алдаржавхланд онцгойлон хэлж байлаа. Мөн дүүрэгт хийгдэж байгаа зам дэд бүтэц болон газар чөлөөлөлт гэх мэт олон асуудлыг иргэд хөндөн тавьж байв. Түүнчлэн гол санаа зовоох асуудал бол хүн ам, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бодлогоор цогцоор шийдвэрлэж өгөх, хүнсний аюулгүй байдалд анхаарах, хүүхдийн сурч хөгжих орчин болох сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд олон асуудал байгааг иргэд онцлов.

Хан-Уул эко дүүргийн хувьд хүн амын тоо нь сүүлийн дөрвөн жилд 100 мянгаар нэмэгдэж, 285 мянга гаруй иргэн оршин сууж байна. Хүн ам өсөж нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж шаардлагатай болж өнгөрсөн 2020-2024 онд 11 сургууль, 21 цэцэрлэгийг ашиглалтад оруулаад буй.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн хувьд НИТХ-д хоёр удаа сонгогдож, дүүрэгтээ долоон жил зургаан сар ажиллаж байгаа бөгөөд ард түмнийхээ ажил жаргал зовлонг жинхэнэ мэдэрч яваа Засаг дарга. Тэрбээр одоо засаг захиргааны маш том реформын гол санаачлагч болж ажиллаж байгаа. Тодруулбал,  сүүлийн 30 гаруй жил өөрчлөгдөөгүй Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэлийг хийхээр төлөвлөж, санаачилсан ажил нь МАН-ын мөрийн хөтөлбөрт "20 минутын хот" хөтөлбөрөөр хэрэгжихээр болсонд иргэд, сонгогчид талархалтай байна.

Нэр дэвшигч Л.Нинжжамцын хувьд хэвлэл мэдээллийн салбарт олон жил нүд чих болж ажилласан. Ялангуяа охид эмэгтэйчүүдийн төлөө их ажил хийнэ гэдэгт итгэж байгаа ажээ.

Эмч, нэр дэвшигч Т.Мөнхсайханы нийгмийн эрүүл мэндийн бодлого руу чиглэсэн олон ажил хийж, хүн амаа аливаа эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамруулж, ард түмнээ эрүүл байлгах зөв бодлогыг гаргаж ажиллана гэдэгт итгэж байгаа юм.

Уулзалтын үеэр иргэдийн асуусан асуултаас онцолбол,

20-р хорооны иргэн н.Сувд: 

-Манай хорооны иргэд өмхий үнэрт хордож дууслаа. Энэ үнэрийг дарж, цэвэршүүлж өгөх арга хэмжээ байна уу. Мөн зам засварын ажлууд ямар шатанд явж байгаа вэ?

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан: 

-“Бохирын үнэрийг олон жил олон дарга ярьсан. Хамгийн сүүлд Х.Нямбаатар даргатай хамт арьс ширний үйлдвэрлэл явуулдаг 28 компанитай уулзаж, нүүлгэхээр болж, гарын үсэг зуруулсан. Ирэх намраас энэ компаниуд Эмээлтийн Аж үйлдвэр технологийн парк руу нүүнэ. Бүгд зөвшөөрсөн. Эдгээр компани нүүгээд бохир оргүй арилна гэж байхгүй. Эндэхийн олон хотхоны бохирын шугамыг төвийн бохирын шугамтай холбох ажлыг үе шаттай хийнэ.  Замуудын тухайд “Ази фарм”-аас Цагаан хаалга хүртэлх бүх замыг энэ жил шинэчилнэ. Төсөв мөнгө нь батлагдсан байгаа. “Мишээл”-ийн зам өнөөдрөөс эхлээд гэрлэн дохиотой, дөрвөн замын уулзвартай болсон. Дөрвөн замын уулзвар болгож байгаа нь “Мишээл”-ээс “Оргинак” зах руу зам тавих гэж дөрвөн замын уулзвар болохоор төсөвт мөнгө нь суугдсан. “Саруул Шилтгээн” хотхоны баруун талын газрын зөвшөөрлийг цуцалж, сургууль, цэцэрлэг барихаар ярилцаж байгаа.

22-р хорооны иргэн н.Болор:

-Манай энэ хавьд улсын сургууль яагаад баригдаж болдоггүй юм бэ. Хувийн сургууль барих зөвшөөрлөө яаж авдаг вэ. Газар олголт их байна. Хууль ёсны зөвшөөрөлтэй гэдгийг хаанаас шалгадаг вэ?

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан: 

-Газар олголтын зөвшөөрлийг БОАЖЯ-наас өгнө. Замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй хотын тулгамдсан энэ асуудал яах аргагүй томоохон барилгын компаниудад “отог байгуулах” нэрийдлээр газрын зөвшөөрөл аваад тэр газар дээрээ сургууль, цэцэрлэггүй олон давхар байшин, барилга барьчихсан. Иймд улсын сургууль, цэцэрлэгтэй болохын тулд Зайсан, Нүхт, Яармагийн урд талыг бүхэлд нь тусгай хамгаалалтаас гаргаж байж шийдэгдэнэ. Тусгай хамгаалалтаас газар нутгийг гаргаж, хууль эрх зүйн хувьд шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байна. Богд уулын тусгай хамгаалалттай газарт дүүргээс барилга байгууламж барих зөвшөөрөл өгдөггүй. БОАЖЯ-наас олгодог. Тусгай хамгаалалттай газарт газар олголтыг үе үеийн сайд нар өгсөн байдаг. Иргэнд ээлгүй замбараагүй газар олголтын энэ асуудлын шийдлийг бодож төлөвлөсөн ажил бий.

Ийнхүү тулгамдсан асуудлаа нээлттэй хэлж, гарц, шийдэл дээр санал солилцсон 20, 22-р хорооныхонтой хийсэн уулзалтын төгсгөлд иргэдийн зүгээс МАН-аас нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийг шинэ түвшинд гарч, шинийг санаачилж ажиллаж чадна гэдгийг онцолж байв. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт хэрэгтэй олон ажлыг тусгасан байгааг дурдаад “Хан-Уулчууд хамтад нь дэмжиж багаар нь сонгоно” гэдгээ илэрхийллээ. Харин төрд гурвуулаа сонгогч түмнээ гараад сонгогч түмнээ эргэж тойрч, эхлүүлсэн ажлаа дуусгаж, төр түмнийхээ нүд чих болж, төрийн бодлого боловсруулж, нийгэмдээ дуу хоолойгоо нэгтгэж нийлж, хүчтэй ажиллахыг сонгогч түмэн хүслээ. 

 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав

Огноо:

,

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Энэ талаар  НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.

Тус байгууллагын  мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.

Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.

Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.

Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.

Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Газын зурваст ажиллаж байсан Al Jazeera телевизийн сэтгүүлч Вишах Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мэдээллээр, сэтгүүлч Вишах Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжилж байх үед цохилтод өртсөн бөгөөд хамт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг эмгэнэн хүндэтгэл үзүүлжээ.

Газын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд:

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг
  • Сурвалжлагчдыг онилохгүй байхыг
  • Олон улсын байгууллагууд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Al Jazeera телевизийн зүгээс сэтгүүлчийн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөний бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байгааг онцолжээ.

Сүүлийн саруудад Газын зурваст хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэн талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнууд мөргөлдөөний бүсэд хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буйг тэмдэглэж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд Газын зурваст агаарын цохилт, хуурай замын ажиллагаа үргэлжилсээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал12 цаг 27 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...14 цаг 32 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..16 цаг 17 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал16 цаг 53 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал17 цаг 23 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал17 цаг 39 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох