Хэн юу хэлэв...
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
“Оны онцлох хүүхэд-2024” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шагналын эздийг 32 дахь жилдээ шалгаруулав.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар 2024 оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулав. Шадар сайд Т.Доржханд шилдгээр шалгарсан хүүхдүүдийн хичээл зүтгэл, авьяас билиг, эр зоригоор бахархаж буйгаа илэрхийлээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, Монгол Улсын хөгжилд илүү их амжилт гаргахыг ерөөлөө.

2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 73 хүүхдийг 2024 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгаруулсан байна.

Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл
Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёдугаар ЕБС-ийн 9Б ангийн сурагч Б.ПҮРЭВСҮРЭН,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Ц.НАРАНБОЛОР,
Нийслэлийн “Сэлбэ” олон улсын сургуулийн 11А ангийн сурагч Г.САЙНЦАГ
Сурлагын амжилт төрөл
Дархан-Уул аймаг Дархан сумын “Эмпати” сургуулийн 12Б ангийн сурагч Т.СУВД,
Нийслэлийн “Эрхэт Эрдэм” сургуулийн 12А ангийн сурагч Ч.ИРМҮҮН,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Дарын” ЕБС-ийн 10В ангийн сурагч Ш.УЛПАН
Оюун ухааны спортын төрөл
Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 9-4 дүгээр ангийн сурагч Э.ҮҮРИЙНЦОЛМОН,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч Б.ГАНХҮҮ,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч А.ОЮУН-ЭРДЭНЭ,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.ТҮВШИНБАЯР,
Нийслэлийн “Оюут” бага сургуулийн 5А ангийн сурагч Г.ДЭЛГЭРМАА,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Эрдмийн далай сургуулийн 2А ангийн сурагч Н.АЗ-ЭРДЭНЭ
Урлаг, уран бүтээлийн төрөл
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар ЕБС-ийн 12Г ангийн сурагч Б.АНУЖИН,
Нийслэлийн 14 дүгээр ЕБС-ийн 11А ангийн сурагч О.ХҮСЛЭН,
Монгол Улсын хөгжим бүжгийн консерватори сургуулийн Сонгодог хөгжмийн сургуулийн Төгөлдөр хуурын 8А ангийн сурагч Б.ЭНХСАРУУЛ,
Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог бүжгийн 10В ангийн сурагч Ү.АНАР,
Нийслэлийн “Үй цай” сургуулийн 7А ангийн сурагч Э.АРУУХАН-ҮЖИН,
Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч О.ЭГШИГЛЭНТ-ОД,
Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч С.БИШРЭЛ
Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөл
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Номуундалай” сургуулийн 12Д ангийн сурагч Т.БАЯСГАЛАН,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.МӨНХБААТАР,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Э.ГАНЦООЖ,
Нийслэлийн “Арвис” ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.СОЛОНГО
Биеийн тамир, спорт төрөл
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын “Ирээдүйн одод” сургуулийн 12А ангийн сурагч Д.ДАГВАДОРЖ,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Н.ЧИНСЭТГЭЛ,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Т.АРИУНЗАЯА,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 10А ангийн сурагч Э.АНУДАРЬ,
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Б.САЙННЯМБУУ,
Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын Хүмүүн цогцолбор сургуулийн 9Г ангийн сурагч Б.БУЯНХИШИГ
Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Лаборатори 5 дугаар сургуулийн 10В ангийн сурагч Д.ҮҮРЦАЙХ,
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч А.БААТАРЦОЛ,
Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч М.ӨЭЛҮН,
Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Ш.НАМУУНДАРЬ,
Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Е ангийн сурагч Н.СУМЪЯАБАЗАР ,
Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 12-1 ангийн сурагч Б.АМГАЛАНБААТАР,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Р.МӨНХ-ОД,
Нийслэлийн “Орчлон” сургуулийн 11Б ангийн сурагч Э.АНИМА,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Лаборатори 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Н.ЧИМЭДЛХАМ
Монгол түүх, соёл, өв уламжлалыг өвлөн тээгч төрөл
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Ө.БҮРЭНБААТАР,
Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн 7Г ангийн сурагч Т.ТЭМҮҮЛЭН,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Од сургуулийн 12-1 ангийн сурагч Д.НОМИНЗУЛ,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ч.ТҮВШИНЖАРГАЛ,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5Б ангийн сурагч Ү.ЭМҮЖИН,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч З.АЛТАНБАГАНА
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл
Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан Эмпати сургуулийн 12А ангийн сурагч Э.ТҮВШИНЗАЯА,
Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Д.БАГАХҮҮ,
Нийслэлийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.ЭНХЖИН
Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Соого сейкео” ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Ө.ДОЛЖИНСҮРЭН,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын “Тэмүүжин” сургуулийн 11Г ангийн сурагч Б.НОМИНЖИН,
Нийслэлийн Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн 9В ангийн сурагч Х.ЦОЛМОН
Багийн амжилт төрөл
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” сургуулийн 11-6 ангийн сурагч Г.ЭНХДӨЛ, А.ЛХАМ-ЭРДЭНЭ /Бүжгийн спорт/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “СОЁМБО БАГ“ /14 гишүүнтэй/,
Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн БОЛОР ШИГТГЭЭ-3 хамтлаг /7 гишүүнтэй/






Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
