Дэлхий нийтээр..
Таны хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжиж, оюуны болоод гоо зүйн мэдлэг олгох номнуудыг заавал хүүхдэдээ авч өгөөрэй
Хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяр болно. Энэ үеэр хүүхдэдээ өгөх хамгийн гоё бэлэг бол танин мэдэхүй, гоо зүйн боловсрол олгох ном билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэж хүний их эмч, доктор Э.Ариунболд таны хүүхдийн оюунд томоохон хөрөнгө оруулалтыг бий болгох номнуудыг бүтээсэн байна.
Эдгээр номыг зөвхөн хүүхдүүд төдийгүй гэр бүлээрээ хэрэглэж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжтой. Ингэснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болно. Таны хүүхэд утас, компьютер зурагтаас хол байж бүтээлч сэтгэлгээ бий болох юм.
Таны хүүхэд 5-10 насны бол зураг ихтэй, будаж, өөрсдөө бүтээх ном бэлэглэвэл хамгийн тохиромжтой.

Тэгвэл Хувцас загварын Сисси (хайчилбар ном) маань хэвлэгдэн гарчээ. Энэхүү номоороо дамжуулан хүүхэд багачуудын гоо зүй, загварын болон урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, гарын ур дүйг нэмэгдүүлэн хайчилбараар хувцас урлаж буй мэт мэдрэмжийг олгох, загвар болон өнгөний зохицолдолгоог бий болгон моделоо хүссэнээрээ хувцаслах боломжийг олгож байна. Тус хайчилбар ном нь Монголд анх удаа хамгийн олон хуудастай хэвлэгдэн гарч буй юм. Хуудас тус бүр дээр дахин давтагдашгүй гоёлын, өдөр тутам, үндэсний, спорт, гоёл чимэглэл зэрэг нийт 1000 гаруй хувцас загвартай өнгөт хуудастай. Бүтээлч сэтгэлгээ болоод гоо зүйн өргөн мэдлэг олгоно. Үнэхээр гайхалтай биш гэж үү. Охидуудтай эцэг эхчүүдийн заавал авч өгөх ном болж байна.
Харин таны хүүхэд 3-7 хүртэлх насны бол буддаг ном хамгийн тохиромжтой. Тэгвэл тэдэнд зориулсан маш гоё зузаан ном бас байна.

Буддаг ном дэлхийн шилдэг 80 хүүхэлдэйн киноны 1000 гаруй баатартай 320 нүүр буддаг номыг танилцуулж байна.
Буддаг ном дээрх хүүхэлдэйн хэлбэр дүрсүүдийг хүрээнд нь багтаан нарийвчлан будах нь үсэг, тоо бичиж сурах дадал үүсгэх, хүүхэд анхаарлаа төвлөрүүлэн сууж сурах, орон зайн баримжаа хөгжих зэрэг маш олон давуу талтай, түүнчлэн бүх насны хүмүүсийн стресс тайлах онцгой үр дүнтэй аргуудын нэг учир гэр бүлээрээ будаж зурахад тохиромжтой юм.
Гадаа хэлийг анхлан суралцаж байгаа хүүхэд багачуудад хамгийн их хэрэгтэй, бас сонирхолтой “Зургаан орны зурган толь бичиг” хэмээх номыг танилцуулж байна.

Энэхүү ном нь бүх насныхны хэлний мэдлэгийг дээшлүүлэх, 6 орны хэлнээс өөрийн хүсэл, мөрөөдөлдөө уялдуулан хүссэн хэлээ эсвэл нэг дор бүгдийг суралцах боломжийг олгосон юм.
Монголд анх удаа зургаан орны хэл дээр хэвлэгдэж буй зурагт толь бичигтээ гадаад хэлийг суралцаж эхлэхэд хамгийн түрүүнд нэн хэрэгтэй буюу өргөн хэрэглэгддэг 6 орны 3000 гаруй үгсийг сонгон авлаа.
Гадаад хэлийг анхлан суралцаж байгаа хэн бүхэн, түүнчлэн эцэг эхчүүд өөрсөддөө болон бяцхан үрсийнхээ оюунд хөрөнгө оруулах хамгийн зөв сонголт байна гэдэгт итгэлтэй байна.
Та хүүхдэдээ оюуны болоод гоо зүйн маш том бэлэг барихыг хүсвэл эдгээр номноос худалдан авалт хийгээрэй. Гэртээ ч хүргүүлэн авах боломжтой. Захиалга өгөхдөө утсаар болон Khuuhdiin nom пэйж хуудасны чатаар холбогдон өгнө үү. УТАС: 90190332, 90306202
Борлуулах цэгүүд: Аз хур номын их дэлгүүр /бүх салбар/, Интер номын их дэлгүүр /бүх салбар/, Мир номын их дэлгүүр /бүх салбар/, Мажестик номын дэлгүүр /бүх салбар/, Alpha book номын их дэлгүүр /бүх салбар/, Bookzone номын их дэлгүүр
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2026/09/02
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
-
Дэлхий нийтээр..2022/03/07
Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо
-
Үйл явдал2021/04/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2022/09/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн
