Дэлхий нийтээр..
“Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобус зорчино
"Ковид-19" цар тахлын тархалт харьцангуй хумигдаж, улс орнууд хил гаалиа нээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн гадаадын улс орныг зорих монголчуудын тоо ч нэмэгдэж байна. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нийслэл Улаанбаатар хотоос 52 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг. Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорих иргэд голчлон хувийн автомашинаар зорчдог.

Тэгвэл иргэд шинэ нисэх онгоцны буудал руу зорчихдоо хувийн автомашинаас гадна тусгай чиглэлийн шуурхай автобусаар үйлчлүүлэх боломжтой. “UBUS” буюу шуурхай автобус үйлчилгээг “Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК нэвтрүүлээд байна. Тус компанийн шуурхай автобус дараах үнэ тарифаар иргэдэд үйлчилж буй юм.
|
ВИП жижиг оврын автобус |
5 хүний суудалтай |
Нэг хүн - 20.000₮ |
|
Дунд оврын автобус |
15 хүний суудалтай |
Нэг хүн – 15.000₮ |
|
Том оврын автобус |
45 хүний суудалтай |
Нэг хүн – 10.000₮ |
Бүх төрлийн үйлчилгээнд 7 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй зорчих боломжтой. “UBUS” шуурхай автобус нь Улаанбаатар хотын томоохон зочид буудлуудаас үйлчилгээ үзүүлэх тул иргэд гэртээ ойр зочид буудлаас автобусанд сууж, Нисэх буудлыг зорих боломжтой юм. Тодруулбал, “Улаанбаатар эйрпорт шаттл” компани Улаанбаатар, Чингис хаан, Кемпински, Новотел, Туушин, Рамада, Баянгол, Шангри-Ла, Blue sky, Holiday inn Ulaanbaatar hotel зэрэг есөн зочид буудалтай хамтран ажилладаг бөгөөд эдгээр буудлаас "Чингис хаан" нисэх буудал руу шуурхай автобусны үйлчилгээ үзүүлдэг.

Иргэд олон улсын чиглэлд нисэх бол гурван цагийн өмнө, орон нутаг руу нисэх бол хоёр цагийн өмнө нисэх буудалд очсон байх учиртай. Тиймээс цагаа нарийн тооцоолж автобусны үйлчилгээг захиалахыг анхааруулж байна. Түүнчлэн иргэн та “Вип” буюу ганцаарчилсан үйлчилгээг захиалах боломжтой. Ийм тохиолдолд таван хүний төлбөр буюу 100 мянган төгрөгийн төлбөр төлөх бөгөөд гэрийнх нь үүднээс очиж авдаг.
Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан нисэх буудлын үйл ажиллагаа нислэгийн тоо цөөн, олон улс болон орон нутгийн нислэгийн цаг хугацаа нь тодорхойгүй, заримдаа нислэг цуцлагддаг учраас нийтийн тээвэр автобусны үйлчилгээ хараахан эхлээгүй байна. Харин такси үйлчилгээний тухайд 150 мянгаас дээш төгрөгийн ханштай байдаг.
Тиймээс хамгийн боломжит үйлчилгээ нь “Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК-ийн шуурхай автобусны үйлчилгээ юм. Уг компанийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК хамтран үүсгэн байгууллаа.
УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ ХК
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2022/06/08
Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх "Кансат-2022" тэмцээний ялагчид то...
-
Хэн юу хэлэв...2025/06/18
Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна
-
Дэлхий нийтээр..2023/08/28
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны байршлууд
-
Хэн юу хэлэв...2019/09/26
Зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын зөвлөмж
